Байрон Скотт Кобигийн талаар

Лейкерс багийн дасгалжуулагч Байрон Скотт Коби Брайантийн хувьд магадгүй НБА-ийн сүүлийн улирал байж болох юм. 37 настай түүний хувьд энэ үлирал, минут бүр гэмтэл бэртэлээс зайлсхийж хүч чармайлт гаргах улирал байх болно.
Карьерийнхаа туршид гэмтэл бэртэлтэй тэмцэж ирсэн. Нэгдүгээр сард түүний баруун мөр гэмтсэн.Тэрээр өнгөрсөн улиралд ердөө 35 тоглолтонд орсон. Сүүлийн хоёр жилд Брайнт гурван том гэмтэл авсан. Талбайд яаг хэдэн минут тоглох нь тодорхойгүй байгаа.
2014-15 онд дунджаар 34,5 минут байсан харин энэ улирал үүнээс бага байх төлөвтэй. Скотт би Кобитай тохиролцож талбайд тодорхой хугацаанд гарж буцаад сууж чадна гэж найдаж байна.Коби бол ялахын төлөө тоглодог тоглошч"Би түүнийг гомдож явахыг хүсэхгүй байна. Бид түүний тоглох минутыг аль болох багасгаж ачаалал багатай тоглуулахыг хүсэж байна" гэж Скотт хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ