МҮСБХ-ны ерөнхийлөгч, баг тамирчдад баяр хүргэлээ

БНХАУ-ын Мүгдүн хотноо зохиогдсон сагсан бөмбөгийн “З эсрэг З” оюутны аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн баг тамирчидтай МҮСБХ-ны ерөнхийлөгч уулзаж, баяр хүргэлээ. Иран, Хятад, Филифин зэрэг 9 улсын баг тамирчид оролцсон Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнээс манай улсын А.Гансүх ахлагчтай эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ. Азийн аваргад оролцсон оюутан тамирчдын дунд зохиогдсон слэйм данк /Slamdunk/-ын тэмцээнд О.Хүдэрбат оролцон алтан медаль хүртсэн байна.
Өнөөдөр болсон U-16 насны УАШТ нээлтийн үеэр МҮСБХ-ны ерөнхийлөгч Азийн аваргад амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэсэн юм. Энэ үеэр Азийн аварга шалгаруулах “5 эсрэг 5” сагсан бөмбөгийн тэмцээн ирэх жил манай улсад зохиогдох болсныг МҮСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга хэллээ.
Г. Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ