Японы уулчин есөн хуруугаа алджээ

img

 

Балбад болсон газар хөдлөлтийн дараа тус улсын Засгийн газар дэлхийн ноён оргил Эверестэд аялж, авиралт хийхийг хориглосон билээ. Учир газар хөдлөлтийн үеэр Эверестэд 21 жуулчин авиралт хийж байсан бөгөөд харамсалтай нь 19 уулчин амиа алдсан юм.

 

 

Гурван сарын хугацаанд Эверестэд авиралт хийхийг хориглосон ч өнгөрсөн сарын сарын 25-нд тус хоригийг цуцалсан болохыг Аялал жуучлалын сайд Крипасур Шерпа мэдэгдсэн билээ. Хориг цуцлагдсаны дараа хамгийн эхэнд ноён оргилд гарах өргөдлөө Японы уулчин Нобуказу Курикид гаргасан юм. Тэрбээр энэ сарын 4-нөөс эхлэн Эверестэд авчирч эхэлсэн ч зорилгоо биелүүлж чадалгүй, нутаг буцсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Харамсалтай нь уулчин есөн хуруугаа алджээ. Түүний баруун гарын эрхий хуруу л үлдсэн байна. Уулчин эр өнөөдөр Токио хотноо хэвлэлийн хурал хийжээ. Тэрбээр “Уулнаас буух үед би бүх хуруугаа мэдрэхгүй байсан. Эмч нар миний хурууг ажиллагаагүй болсон гэсэн. Ноён оргилд хүрч, эх орныхоо далбааг мандуулахыг хүссэн ч амь насаа эхэнд тавьсан. Гэртээ эсэн мэнд харихыг хүссэн. Хуруугаа алдсандаа харамсч буй ч ноён оргилд хүрч чадаагүйдээ илүү их харамсч байна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkkk:
Tegehed MGL uulchin Usihbayr bol araas nch urdaas nch 2-3 avirsan geed baigaashdee. Iyn huruu garaa gemteeh n bitgii hel saihan maliital targlaad irsen baidag shdee. Belees zaashaa hetreegui, amaaraa avirsan geed l gavyat tamirchin kkkk
2015-09-28
Fulcrum:
Гадаад хэлээс мэдээ буудахдаа бас учиртай буудаж бай л даа. Lose fingers гэдгийг хуруугаа алдах гэж бичээд байгаа юм шиг байна. Энэ мэдээг оршуулсан хүн өөрөө хуруу олох, алдах гэж ярьж бичдэг юм байх даа. Монгол хүн монгол хэлээрээ бол хуруугүй болох гэж ярьдаг бичдэг дээ. Ямар боловсролтой хүмүүс ажилладаг юм бол доо ийм сайтуудад.
2015-09-27