ТОП-20 индекс өсчээ

img

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн “А” самбарын арилжаагаар 23 ХК-ийн 137.4 мянган ширхэг хувьцааг 129.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 7.4 мянган ширхэг хувьцааг 3.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 227 хэлцэл хийгдсэн байна. Нийт 39 үнэт цаас арилжигдсанаас 27 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 5 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20820.25 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 20.58 нэгжээр буюу 0.10%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 89.4 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 4 удаагийн үнэт цаасны арилжаагаар 436.5 мянган ширхэг хувьцааг 344.4 сая төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 349.4 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4129 удаагийн арилжаагаар 867.5 сая ширхэг үнэт цаас арилжиж, 828.2 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэдийгээр хэдэн цөөн этгээд хэт хямдаар цуглуулах зорилгоор ханшийг нь тогтмол бага хэмжээнд бариад байгаа ч үүнд нь хямарч Баянгол зочид буудал ХК-ийн олон зуун жижиг хувьцаа эзэмшигчид минь хувьцаагаа яаран зарах хэрэггүй шүү. Учир нь Баянгол ЗБ-ын хувьцаа нь ТОР20 индекст багтдаг 20 том ХК-иудын хувьцаа дотроос хамгийн эрсдэлгүй нь юм. 1. Өөрийн хөрөнгө буюу арын баталгаа нь 18.8 тэрбум төг байтал, хувьцаа нь зарагдаж байгаа зах зээлийн үнэлгээ нь дөнгөж 15.2 тэрбум төг байгаа буюу энэ үзүүлэлтээр 1-рт ордог. 2.Цэвэр ашгийн түвшин 36.7% буюу энэ үзүүлэлтээр Тавантолгой ХК-ийн дараа 2-рт ордог. Та бүхэндээ эрх ашгаа хамгаалан хамтдаа зогсохыг уриалж байна.
2012-01-05