Ташкентын Гран прид М.Уранцэцэг аваргаллаа

img

 

Узбекистаны нийслэл Ташкент хотноо өнөөдөр жүдо бөхийн Ташкентын Гран при тэмцээн эхэлсэн. "Рио-2016" олимпийн оноо олгох тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд өнөөдөр явагдаж, манай эмэгтэй тамирчдаас гавьяат тамирчин М.Уранцэцэг хүч үзэж, алтан медаль зүүлээ. 

 

Манай бөх  БНСУ-ын Жеон Бо-Кюнтэй алтан медалийн төлөө хүч үзэж, вазари үнэлгээгээр ялснаар Ташкентын Гран прид аваргаллаа.

 

Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын Ши Шишитэй барилдан торгуулиар цэвэр ялсан. Улмаар А хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Кристина Румянцеваг ялж хагас шигшээд ялгарсан. Харин зооны аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй олон улсын хэмжээний мастер Галбадрахын Отгонцэцэгтэй таарч торгуулиар ялан финалдсан юм.

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
haluun baiar hurgei
2015-10-02
Зочин:
buun bayaraa .
2015-10-02
po:
harin tm.e heden ohid min l shn medee duulgah ymda eregtei tamorchid uls tor ediin zasag gj hoshnogo yma
2015-10-02
Зочин:
Amjilt
2015-10-02
зочин:
баяр хүргэе, үнэхээр бахархаж байна, өшөө олон сайхан мэдээ байлгүй яахав дээ, сайхан мэдээ гаргахгүй байна шүү дээ, Төмөр замынхан гэхэд л албан газраа цэцэрлэг болгон шилжүүлж олон айл өрх хүүхдүүдээ өгч амар тайван ажлаа хийх сайхан нөхцөл бүрдсэн гээд сайхан мэдээнүүд байнаа байна, юм бүхнийг сайхан өнцгөөс эхлээд харах хэрэгтэй, амны билгээс ашдын бэлэг гэдэг дээ.
2015-10-02
zochin:
ene heden ohidyydaas oor oligtoi medee dyylgadag zyil ene ylsad alga.amjilt hysie .
2015-10-02
Зочин:
Mundag tamirchin. Saynii delhiin avargad joohon az dutsan shuugch esreg bohiig torgohgui guriiseer bgad
2015-10-01
zochin:
Adtai odtoi tamirchindaa bayar hyrgie.
2015-10-01