Уулчид 17.5 км алхаж аваргаа тодруулна

Уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн өнөөдөр болно. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар болно. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжилж шилдэг баг тамирчид шалгарна.
Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулынаяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах, нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хайрхан аялагч клуб”-ыг дэмжин ажиллаж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ