ОУХМ А.Батсуурь хос мөнгөн медаль хүртлээ

img

БНСУ-ын Мүнгюн хотноо зохион байгуулагдаж буй Армийн анхдугаар наадмын жүдо бөхийн төрөлд Алдар спорт хорооны бөх ОУХМ Адьяагийн Батсуурь мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Кени, ОХУ, Египт, БНХАУ-ын бөхчүүдийг хожин финалд шалгарсан бөгөөд аваргын төлөө Египетийн бөхөд цаг дуусахаас 17 секундын өмнө вазари үнэлгээ алдан ялагдал хүлээжээ. 

 

 

Багийн төрөлд мөнгөн медаль хүртээд байсан тэрбээр армийн анхдугаар наадмаас хос мөнгөн медаль хүртээд байна. Мөн 60 кг-ын жинд Д.Баярмагнай, 73 кг-д Э.Түмэннасан нар шагналт тавдугаар байр эзэлсэн байна.

 

Тэмцээний цаг үеийн дүнгээр манай "Алдар" спорт хороо хоёр мөнгөн медальтайгаар дэлхийн 117 орноос 11 дүгээр байранд жагсч байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Анхдугаар наадам биш шүү.
2015-10-06