Манай тулаанчид долоон медаль зүүжээ

img

Олон Улсын Кудогийн холбоо, Монголын Кудогийн холбоотой хамтран зохион байгуулсан кудогийн тулааны Азийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилт дүүрэн оролцлоо. 

 

Монгол Улсыг төлөөлөн тамирчин есөн тулалдснаас -230 жингийн ангилалд тулалдсан дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медальт Монголын Кудогийн шигшээ багийн тамирчин О.Энхбат мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд Япон улсын тамирчин Юта Мэгүро аваргалжээ. Мөн жинд тулалдсан манай тамирчин Э.Батдорж хүрэл медалийн тавцанд зогссон байна.

 

Мөн -250 жингийн ангилал Т.Отгонзаяа аваргалсан бол -260 жингийн ангилалд н.Насанбат хүрэл медаль хүртжээ. +270 жингийн ангилалд тулалдсан Ц.Азжаргал алт медаль хүртсэн байна.  Харин эмэгтэйчүүдийн С.Мядагмаа мөнгөн медаль, Г.Хулан хүрэл медаль зүүжээ.

 

Тэцээний дүнг танилцуулж байна.

 

-230 жингийн ангилал

Алт - Ютa Мэгүро /Япон/

Мөнгө -О.Энхбат /Монгол/

Хүрэл - Э.Батдорж /Монгол/

Хүрэл - Тимур Дангаров /Казахстан/

 

-240 жингийн ангилал

Алт- Ёшита Кавашита /Япон/

Мөнгө-  Ахмет Калруев /Казахстан/

Хүрэл- Роман Мамантов /Казахстан/

 

-250 жингийн ангилал

Алт- Т.Отгонзаяа /Монгол/

Мөнгө- Широков Бехруз /Казахстан/

Хүрэл- Кайза Аманзол тамирчин /Казахстан/

 

-260 жингийн ангилалд

Алт- Смагулов Бекзат   /Казахстан/

Мөнгө- Со Ямада /Япон/

Хүрэл - н.Насанбат /Монгол/

 

+270 жингийн ангилалд

 Алт- Ц.Азжаргал /монгол/

Мөнгө – Кота Номура /Япон/

Хүрэл Курмет Какимов /Казахстан/

 

Эмэгтэйчүүдийн ангилалд

Алт – Кёка Имано  /Япон/

Мөнгө-  С.Мядагмаа /Монгол/

Хүрэл – Г.Хулан  /Монгол/ тус тус хүртсэн байна.

 

Кудогийн Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч ням гариг буюу энэ сарын 4-нд Буянт-Ухаа спортын цогцолборт болсон юм. Тэмцээнд Япон, Солонгос, Иран, Тажикстан, Киргизстан, Казакстан, Монгол долоон орны 50 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ