Монголбанк өнөөдөр 66.35 сая ам.доллар худалдлаа

img

  Өнөөдөр Монголбанк валютын интервенц хийлээ. Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд нийт 84.35 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк нийт захиалгын 78.7 хувь буюу 66.35 сая ам.долларыг 1414.00 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг байна.  Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд ирүүлсэн банкуудын санал болон Монголбанкны оролцооны хэмжээг зарлаж байгаа нь дээрх эцсийн зорилгод сөргөөр нөлөөлж байгаа тул 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн банкуудын санал болон Монголбанкны оролцооны хэмжээг зарлахыг зогсоосон. Харин гадаад валютын дуудлага худалдаагаар худалдсан, худалдан авсан хаалтын ханшийг Монголбанк цаашид үргэлжлүүлэн мэдээлнэ гэж байна.        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Муу лаларууд төгрөгийг ингэж унагаж яах гээд байгаан болоо. Тэртэй тэргүй монголд хийж чадахгүй байгаа барааг урдаас авчрахгүй тэгээд яахийн бол. Арай дэндүү ханш унагаж байнашдээ. Лаларуудаа.
2012-01-06
Honshoor chini dutah bailgui dee Mongol bankaa.Gadaad hudaldaanii aldagdal iim undur baihad ta nariin muu heden dollar amand ch ugui hamart ch ugui duusna.Odoo mongoliin buh irgen business-uud dollar nuutslunu.Dollar-iin hansh usduguuruu usnu.Ta nart baigaa dollar bol ulsiin mungunii nuuts bolohoos bish,ta nariig chenge hii gej bairshuulsan mungu bish shuu.Ard tumnuu hurunguur toglohgui shuu.Ene Purevdorj gej ymar ch ediin zasgiin bolobsrolgui arhichin ubgunii maaniig ni unshih tsag bolood udaj baina.
2012-01-06
Muusain pizda nar
2012-01-06
Ноён Юан гуай бас даварч байх шиг байна. Хазаарлах арга байна уу. Эсвэл хүлээлт өөрөө инфляцыг хөөрөгдөх гэгч нь болоод байна уу Монголд... Валют зөвхөн доллар бишшүү дээ. Юан манай эдийн засагт хүчтэй нөлөөлж инфляцыг огцом савлуулах валют шүү. Юун бодлогын хүүгээ нэмэх...
2012-01-05
uhsenee hiij zogsooson bolj bn. Mungunii hanshiig unagah gej u
2012-01-05
болохгүй гээд байсан ханшны уналт дэндүү болж байна энэ нь засгийн газар огцорход хангалттай шалтгаан биш үү?
2012-01-05
МОНГОЛ БАНК МӨНГӨНИЙ БОДЛОГОО ЗӨВ ТОДОРХОЙЛЖ ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ВАЛЮТЫН ХАНШНААС ХАРАГДАЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫГ НАЙМАН ШАРГЫН ЦӨӨХӨН ЧЕНЖҮҮД БАРЬЖ БАЙНА ТАНАЙ ДЭДҮҮД НАЙМАН ШАРГАТАЙ НИЙЛЖ ЧЕНЖ ХИЙЖ БАЙГААГ БОЛИУЛААЧ ПҮРЭВДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ТЭДНИЙ ОРОНД СЭТГЭЛТЭЙХЭН ШИГ НАЙМАН ШАРГЫН ЧЕНЖИЙГ ТАВЬЧИХВАЛ АРАЙ ДЭЭР БАЙХ ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА. ВАЛЮТЫН ХАНШАА ХЯЗГААРЛААЧ ЭЭЭ ЧАДАХГҮЙ БОЛ ЧАДДАГ ХҮМҮҮСТ НЬ ӨГ
2012-01-05