Н.Түвшинбат яллаа

Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний 69 кг-д тулалдсан манай тамирчин Н.Түвшинбат өрсөлдөгчөө ялж, эхний ялалтаа авлаа.
Тэрбээр эхний тойрогт Чехийн боксчин Зденек Чладекийг шүүгчдийн 0:3 саналаар ялжээ. Дараагийн тойрогт Хятадын боксчин Лью Вейтэй тоглоно.
Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тив, тивийн аваргаас эхний долоон байрт шалгарсан 74 орны 260 боксчин дэлхийн аваргын төлөө, Рио-2016 олимпийн эрхээ өвөртлөхийн тулд тулалдаж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ