Европын холбоо Унгар улсад анхааруулга өглөө

img

Европын холбоо болон ОУВС-ийн зүгээс Унгар улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийг Төв банкныхаа хараат бус байдлыг баталгаажуулах хүртэл түдгэлзүүлсэн тухай мэдэгдлээ. Шинээр баталсан хуулиудыг эсэргүүцэн 100 мянга гаруй иргэн Будапешт хотноо цугларан жагссаны дараах өдөр ЕХ-ноос Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд анхааруулга хүргүүлжээ. ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Оливиер Бейлли “Улс орны санхүүгийн тогтвортой байдлыг хангаж байдаг Төв банкны хуулийн орчин тодорхойгүй байгаагаас үүдэн ОУВС болон Европын комисс Будапешттэй харилцах харилцаагаа түр түдгэлзүүлээд байна” хэмээн мэдэгдлээ. Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон Үндсэн хуулиар хэвлэл мэдээлэл, шашин, хууль шүүхийн байгууллага, Төв банк болон сонгуулийн ажиллагаа Засгийн газрын хяналтанд байхаар болжээ. 2010 онд Ерөнхий сайд болсноосоо хойш Орбан төрийн байгууллагуудыг улс төрийн хяналтанд оруулахыг чармайх болсон нь ЕХ-ны анхаарлыг татаж эхэлсэн юм. ЕХ болон ОУВС-ийн дэмжлэггүйгээр эдийн засгаа хөгжүүлэх гэсэн ноён Орбаны оролдлого бүтэлгүйтснээр форинтийн ханш унаж, засгийн газрын өрийн бичгийн хүү хэт өндөр буюу тогтворгүй түвшинд хүрсэн билээ. Ерөнхий сайд Орбан захуудыг тайвшруулах үүднээс ЕХ болон ОУВС-тай хэлэлцээр хийхийг эрмэлзэж байна. 2012 The Irish Times

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Harin ch zuv yum hiisen baina. Hungary uls huchirhegjin biye daahiig tom ulsuud husehguu shuu dee.
2012-01-06
Chi yu medej dampuu gjiigaan
2012-01-06
dampuu uls dampuugaaraa l baih yum
2012-01-05