Халх голыг эко хот болгоно

Халх гол төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа үдээс өмнө Дорнод аймгийн иргэдийн төлөөлийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан бол үдээс хойш Байгаль , орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлж гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Монгол Улсын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 51 сая га газар. Одоогийн байдлаар Дорнодаймагт 5.4 сая га нь оногдож байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүн хувааг гэрээгээр 9 аж ахуйн нэгжид олгосон талбай нь зөвхөн Дорнод аймгийн газар нутгийн 44 хувийг эзэлж байна.
Халх голын бүс нутгийг хөрсний үүц сайтай бүс нутаг. Тиймээс хамаагүй эвдэж, тариалалт хийж болохгүй гэж үзэх хэсэг байдаг. Харин судалгаагаар 4-5 дугаар хэсгийн тариалангийн бүс байдаг байна. 270 мянга га газрыг газар тариалангийн бүсэд ашиглаж болно гэсэн судалгаа байдаг байна. Үүнийгээ хамгийн түрүүн эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоолжээ.
Хадлангийн зориулалтаар 2015 онд 68 мянган га газрыг олгожээ. Хэрвээ чөлөөт бүс байгуулвал хуулийн дагуу шилэн данс нээж олон нийтэд ил болгох юм байна.
Мөн Халх гол сумын 200 га газарт эрчим мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр Солонгосын компани төсөл хэрэгжүүлсэн. Харин Солонгосын ямар нэг компанид газар өгөөгүй гэж байлаа. Дээрх мэдээллийг ХХАА-н сайд Р.Бурмаа, “Халх гол” төслийн захирал н.Энхжаргал нар хийсэн. Дараагаар нь ХХАА-н сайд Р.Бурмаа асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Эдийн засгийн үр засгийн үр өгөөж нь юу вэ? Чөлөөт бүсийн тухай хуулийн заалтаар 500 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татвараас чөлөөлөгддөг.
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас авах хуулийн дагуу явна. Гэхдээ Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.1 “Чөлөөт бүсэд ажиллах хүч гадаадаас авах, мэргэжилтэн ажиллуулахад Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад гаргах тухай хуулийн 4.1.4-дэх заалт хамаарах юм. Энэ нь “Эдийн засгийн үйл ажиллагааны салбар байгууллагын нийт ажиллагсдын тоог гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран гадаадаас авах ажилтан авах хэмжээг тодорхойлно” гэж заасан. Хөдөө аж ахуйн салбарт зохицуулалт бусад хуулийн дагуу явна. Халх голын чөлөөлт бүсэд нийт ажилчдын 3/1 нь гадаадын ажиллах хүч байх заалт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ нь бусад хуулиар зохицуулагдсан. Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй учир хадлан бэлтгэхэд онцгой анхаарч байна. Газрын эзэмших өмчлөх ашиглах гурван харьцаа байдаг. Энэ эрх нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид хамаарна. Газрыг түрээсээр ашиглуулахыг УИХ-ын хүрээнд шийдвэрлэнэ. Чөлөөт бүсийн захирагч, Засаг дарга, сайд нарт энэ эрх байхгүй. Халх голын чөлөөт бүсийн төсөлд шинэлэг зүйл их байгаа.
Дорнод аймгийн Халх гол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч н.Цэрэндулам:
-Би Дорнод аймгийн Халх гол сумаас өнөө өглөө Улаанбаатарт ирлээ. Сумын иргэд намайг төлөөлөл болгож явууллаа. Халх гол сумын иргэд олон зууны турш зүүн хилээ хамгаалж ирсэн уугуул иргэд байдаг. Засгийн газрын 75 дугаар тогтоолыг гарсан. Засгийн газрынхан нутгийн иргэдтэй уулзахгүй байна. Яагаад тэнд байгаа 1000 хүний эрх ашгийг анхаарахгүй байна вэ?
-Халх голд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хөндөөгүй. Харин ч ажилтай, орлоготой болох боломж гарна. Түүхий эд, мал ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүдээ боловсруулах үйлдвэр баригдана. Буйр нуур бол аялал жуучлал хөгжүүлэх боломжтой газар. Гэхдээ тэнд жуучлал хөгжүүлэх нөхцөлийг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй. Байшин барилга барихаасаа илүүтэй хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа. Буйр нуурын орчимд шинэ барилга баригдахгүй. Хөдөө аж ахуйн аялал жуучлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, нутгийн иргэдэд танилцуулна. Засгийн газраас гурван яаманд даалгавар өгсөн. Нийт ажиллагсдын 3/1-ээс илүүгүй нь түр оршин суугч гадаадын иргэд байна гэсэн. Байгальд ээлтэй, генийн өөрчлөлтгүй тариалалт хийсэн байх зэрэг нарийвчилсан заалт тусгаж өгсөн. Бид орон нутгийнхантай уулзаж санал авна. Ерөнхий төлөвлөгөө гараагүй байхад ямар нэг байдлаар газар олголт олгохгүй. Чөлөөт бүс байгуулснаас хойш ямар нэг газрыг ашиглах, өмчлөх ямар ч шийдвэр гараагүй байгаа. Одоогийн Х алх голыг эко хот болгоно. Үүний зураг төсөл гарч байгаа. Хөрөнгө оруулалтаар загвар эко хот болох зураг төсөл хийгдэж байна. Халх голын ард түмэнд очиж танилцуулна.
Ийнхүү асуулт хариулт үргэлжилсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ