Залуучуудын ДАШТ-д 17 бөх хүч үзнэ
2015-10-21

АНЭУ-ын Абу-Даби хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх манай баг тамирчид зорьсон газраа хүрсэн байна.

 

Залуучуудын ДАШТ-д оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:


Эрэгтэй:

55 кг- Баяраагийн Амартүвшин (Женко), Энхтайваны Ариунболд (Жүдо Академи)

60 кг- Цэнд-Очирын Цогтбаатар (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Ганбаатарын Баттулга (Ховд аймгийн хөгжлийн төлөө сан)

66 кг- Нэргүйн Мөнхбаяр (Женко),

73 кг- Ганболдын Балсанлүндэв (Хангарьд)

81 кг- Бандихүү Бат-Эрдэнэ (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо), Дашцэрэнгийн Сандуйжав (Жүдо Академи)

 90 кг- Дэлгэрийн Цэрэнням (Хэнтий аймаг)

 -100 кг- Ганболдын Болдням (Жүдо Академи)
 

Эмэгтэй:

44 кг- Ганбаатарын Наранцэцэг (Женко)

 48 кг- Эрдэнэцогтын Гэрэлмаа (ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо)

52 кг- Пүрэвсүрэнгийн Буянхишиг (Женко) , Батсүхийн Алтанцэцэг (Женко)

 63 кг-Болдын Ганхайч (Спортын дунд сургууль)

 70 кг- Батбаатарын Хулан (Женко)

 +78 кг- Ганбатын Одонжаргал (Спортын дунд сургууль) нар хүч үзнэ.

 

Монгол Улсын багийг Батмэндийн Мөнхболд ахалж байгаа бол дасгалжуулагчаар Дамдинсүрэнгийн Батсайхан (Жүдо Академи, "Алдар" спорт хороо), Намсрайн Баатарболд (Хүч), Шархүүгийн Цэвэлмаа (Женко) нар оролцох юм.


Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс өнгөрөгч жил хамгийн хамгийн өндөр амжилт үзүүлэн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин түүнээс өмнө ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг хошой мөнгөн медаль хүртэж байсан бол Цэнд-Аюушийн Наранжаргал нэг мөнгө, Баттулгын Тэмүүлэн нэг хүрэл медалийг хүртэж байсан түүхтэй.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин