Рамси нэг сар тоглохгүй

img

 

Арсеналын хагас хамгаалагч Аарон Рамси Байерны эсрэг тоглолтод бэртэж, доод тал нь 1 сар тоглох боломжгүй болжээ. Түүний гуяны арын шөрмөс бэртсэн бөгөөд Уэльс тоглогч өнгөрсөн улиралд яг энэ бэртлийн улмаас 2 удаа 3 долоо хоног, 1 удаа 5 долоо хоногийн хугацаанд багтаа тус болж чадаагүй. Ингэснээр сүүлийн тоглолтуудад довтлогчоор тоглож байгаа Тео Уолкот жигүүрийн хагасаар тоглох боломжтой. Мөн Алекс Окслэйд Чэмберлений боломж нэмэгдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ