Г.Наранцэцэг эхний ялалтаа авлаа
2015-10-23

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэлж байна. Монгол тамирчдынхаа салхийг хагалж татамид анхлан гарч, эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн Ганбаатарын Наранцэцэг эхний ялалтаа авлаа. Тэрбээр эхний тойрогтоо Бразилийн Лариса Фариастай учраа тааран, өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр хожлоо.

 

Ийнхүү манай тамирчид тэмцээнээ ялалтаар эхлүүлж байна. 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
ax:
Nutgiin duu min saixan exluullee. Shuud avarga bolooroi.
2015-10-23