АС Милан багийн 16 настай хаалгач анхны тоглолт хийж ялалт авлаа

img

 

Италийн АС Милан багийн дасгалжуулагч Синиша Михайлович урд шөнө нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргаж, өөрийн багийн академийн бүтээгдэхүүн 16 настай хаалгач Жанлуйжи Доннаруммаг гараанд тоглуулжээ. Тэд Сассуологийн эсрэг тоглолтод 2:1-ийн харьцаатай ялсан байна. 16 нас, 8 сартай хаалгач Сери А-ийн түүхэн дэх хамгийн залуу хаалгач болж, рекорд тогтоожээ. Харин үндсэн хаалгач Диего Лопес ойрын хугацаанд багийг орхиж магадгүй байна. АС Милан лигийн эхний 9 тойргоос 4 хожил авч, 13 оноотой 10-р байранд явж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ