Х.Амгаланбаатарт мартсаныг нь сануулъя

img

Цалин нэмэгдэх сайхан, нэмэгдэхийг шаардах нь ч сайшаалтай хэрэг. Гэхдээ мөнгөгүй захирлаасаа цалин нэм гэж хичнээн шаардаад ч нэмэргүй биз дээ. Байхгүй хүний баруун чихийг авдаггүй л юм бол. Тэрний оронд одоо авч байгаа цалингийн хэмжээг бууруулахгүй, тогтмол өгч байвал барав гэж өөрийгөө ч, өрөөлийг ч тайван байлгасан нь дээр биз дээ.

Ийн амьдралаа ярьсны учир нь МҮЭХ-ноос хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой. Тус холбоо Засгийн газраас цалин нэмэхийг шаардав. Газрын тосны борлуулалтаас 90 тэрбум төгрөгийг цалин тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөсөн ч Засгийн газар өөр зүйлд зарцуулж, муриад байгаа учраас Х.Амгаланбаатарын багийнхан хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлсэн гэнэ. Ингээд ч Засгийн газар үгийг нь сонсохгүй байгаа учраас хамтын маргааны хүнд хэлбэрт шилжинэ гэдгийг Х.Амгаланбаатар хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Хүнд хэлбэр гэдэг нь ажил хаялт. Харин төрийн албан хаагчид цалин нэмсэнгүй хэмээн ажил хаявал МҮЭХ, Х.Амгаланбаатар хариуцлага хүлээхгүй гэдгээ ч дуулгав. Хар толгойгоо хамгаалсан хэрэг юм уу даа.

Цалин нэмэхийг хүчтэй шаардана гэж сүржигнэсэн МҮЭХ-ныхонд гурван зүйлийг сануулмаар санагдав.

Нэгдүгээрт, Одоогоос сар гаруйн өмнө цалин нэмэхгүй байх зөвшилцөлд хүрч, Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлагууд гар хөлөө барилцаж, уриалгад гарын үсэг зурсан. Эдийн засаг хүнд байгаа учраас бүгдээрээ тэвчье, нэгнээ дэмжье гэсэн утгатай уриалгад Г.Баярсайхан, Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарын гарын үсэг зураастай хаа нэгтээ хадгалагдаж буй. Тэгсэн атлаа өнөөдөр цалин нэм гээд хэвлэлийн хурал хийж, ажил хаялтад уриалан дуудаж магадгүй ухааны зүйл яриад сууж байгаа Х.Амгаланбаатарыг юу гэж ойлгох вэ?!

Дээрх уриалгад үйлдвэрчний эвлэлийн гишүүд, дэмжигчдийн цалин нэмнэ гэсэн үг өгүүлбэр байхгүй. Харин цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэрэг ажилчдын нийтлэг эрх ашгийг дордуулахгүй байхад л хаа хаанаа анхаарна гэжээ. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагын удирдлага өчигдөр ярьсан зүйлээ мартаж, Засгийн газраас цалин нэмэхийг шаардаж, биелүүлэхгүй бол “яаж ч магадгүй” хэмээн сүрдүүлж байгаа нь зохистой хэрэг үү.

Хоёрдугаарт, Засгийн газарт цалин нэмэх мөнгө байгаа юу. Төсвийн алдагдалд хэдэн тэрбумдаа хүрч, цалин тэтгэвэрээ үлгэн салган тавьж байгаа энэ үед нэмэгдэл хэмээн илүүчлэх хөрөнгө санхүү байхгүй л болов уу. Х.Амгаланбаатар “Эдийн засгийн хямралтай үед төр засгаас нэмэлт зүйл хүсээгүй. Эх үүсвэртэй, үндэслэлтэй шаардлага хүргүүлсэн байгаа” гэж зөвийг буруугаар ярив. Тэр эдийн засаг хүнд байгааг мэдэж байна. Харин цалин нэм хэмээн нэмэлт зүйл хүсч буйгаа мэдэхгүй байгаа бололтой. Өнөөдөр авч байгаа цалингаа бууруулчихгүй, цагт нь авч байвал зол, заяа гээд талархах нөхцөл байдал үүсчихээд буй шүү дээ. Сар гарна аа, Золбоо гэдэг шиг цалин нэмэх нэг өдөр ирэх байлгүй дээ.

Гуравдугаарт, МҮЭХ хэний эрхийг хамгаалдаг юм бэ. Энэ оны төсвийн тодотгол ярих үеэр төрийн албан хаагчдын эрх ашиг хөндөгдсөн олон асуудал яригдсан. Төсөв хүнд байгаа учраас цалинг нь хасна, төрийн бүтэц данхар байгаа учраас хална, цөөлнө гэхчлэнгээр цөөнгүй хүний ажил, амьдралын асуудал хөндөгдсөн. Харин тэр үед МҮЭХ-ныхон ганц үг ганхийгээгүй, гишүүдийнхээ эрх ашгийн талаар дуугараагүй. Азаар манай улстөрчид иргэддээ “хайртай” учраас хасалт, халалт хийлгүй төсвийн тодотголыг баталсан.

Цалин нэмэхийг шаардаж байгаа Х.Амгаланбаатарыг буруутгаж, муучлахыг хүссэнгүй. Зөвхөн нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, өмнө ярьсан зүйлээ өнөөдөр санаж байвал хэн хэндээ хялбар байх болов уу. Энэ онд лав цалин нэмэгдэхгүй гэсэн хувь тавилантай эвлэрсэн мянга мянган хүний сэтгэл санааг үймүүлж, нэмчих ч болов уу гэсэн хий хоосон горьдлого төрүүлэх шаардлага байхгүй. Тэр тусмаа мянга мянган гишүүн дэмжигчтэй үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүтэшгүй зүйлээр улс төрд хошуу дүрэх нь сайныг авчрахгүй. Хамтын маргааны хүнд хэлбэр буюу ажил хаялтын тухай бүр яриад ч хэрэггүй. Үйлдвэрчний эвлэл албан хаагчдыг ажил хаялтад турхирдаг муу нэрэндээ муухайг нэмэрлэхээс цаашгүй.

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uidberchnii eblelniig uter turgen taraasan ni deer yu ch hiideggui yu ch meddeggui namiin dor togtoltsootoi baiguullaga shuu dee taraagaad dooroos sanaachlagaar jinhene ajilchdiin tuluulliig gargaj ireh heregtei yunii tuluu temtsehee ajilllaj bgaagaa medehgui humuus bhiimaa
2015-11-08
deed:
herlen setguulch henii zahialgaar hend yu sanuulah geed bga yum bol doo!!! hevleliin erh choloo arai bishee,shudarga,bodit uneniig l olon niited hurgeh uuregtei bolohoos medeelliig buruu talaas ni olond oilguulj,zov uil ajillagaag buruutgaj haruulah yosgui
2015-11-08
deed:
erhee hamtarch hamgaaldag bolohoos gantsaaraa hamgaaldaggui yumaa, zarim sanaatai malnuud duraaraa durgih gej olon yum yarih yumaa.YE sain ajillaj bga shu,hen bidnii toloo duugarch bna,YE l duugarch bgaag olon niit sain medne.zasgiin gazar denduu muu,hariutslagagui bna
2015-11-08
Зочин:
tsalingaa nemuulmeer bna.MYEH amjilt...
2015-11-07
Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР:
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ХӨЛ ГАР БҮДҮҮН БӨӨГИЙТЭЙ ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХ
2015-11-07
Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ БАТГАНА ЯВСАН ГАЗАР:
...СЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ ЭНЭ ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН

mgl:
Ard tumen bid uls turchdiin zolios.togloom bolmoorgui bn.bid nar sersen.odoo zorigtoi temtseh tsag irseen.temtsetsgeei Mongolchuudaa.gadniihand darluulaagui baij uursdiin uls turchdud bool met doromjluulan amidarsaar irlee.odoo uguiee
2015-11-07
mue:
Bugd uildverchnii evlelees tatgalzaj gishuunii tatvar buyu tsingaasa 1 tuluhuu bolitsgooe.ed nar bidnii tuluu odoo yuch hiihgui zuvhun uursdiiguul bodoj bga
2015-11-07
ЧИМЭЭГҮЙ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙНА:
Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр Монголын түүхэнд байгаагүй аймшигтай эх орны урвалт, чимээгүй төрийн эргэлт болох нь. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол оо гэсэн цустай, эх орноо гэсэн хүн болгон цусаа гартал эсэргүүцэх хэрэгтэй. Яагаад вэ??? Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын олонхиор Ерөнхийлөгчийг томилодог болох нь. Мөн маш их эрх мэдлийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт төвлөрүүлжээ. Энэ яагаад аюултай вэ? Өнөөдрийн сонгуулийн хуулийн дагуу бол намын дарга тэр битгий хэл нөлөө бүхий гишүүд сонгуульд орохгүй, иргэдийн саналыг авахгүй байж байгаад УИХ-д шууд жагсаалтаар ордог болсон. Хэрэв нэг баян хүн нэг намыг авилгалдаад намын дарга эсвэл нөлөө бүхий гишүүн болбол тэр хүн энэ шинэчилсэн үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэр битгий хэл УИХ-ын дарга болж болох нь. Тэр хүнд Монголын ард түмний сонгох сонгогдох эрх нөлөөлөхгүй, сонгууль ч хэрэггүй болох нь. Одоо төрд байгаа бусармаг хүмүүсийн олон жил төлөвлөсөн аймшигтай төрийн эргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжиж дуусаха
2015-11-07
Зочин:
Энэ Амгаланбаатар гэдэг эргүү амьтан цалин нэмүүлэхгүй гэж гарын үсэг зурсан биз дээ?! МҮЭ чинь одоо Маанаг Үхээнцүүдийн Эвлэл болсон биз дээ? Энэ Амгаланбаатарыг хөөж явуулбал таарна!!!
2015-11-07
Зочин:
Detroitiig uildverchin dampuuruulsan
2015-11-07
Unen:
Zov sh dee,zasgiin gazar amlasnaa heregjuulehgui,hariutslagagui bgaag hen ni yamar zorilgoor demjeed hamgaalaad bga yum.irged shaardah erhtei, zasgiin gazar ooroo buruutai
2015-11-07
zochin:
Algalanbaatar bolimoor ymdoo vildwerchnii ewleliin ner hvndiig unagaj bndoo
2015-11-06
KKKKKKKKKKK:
YAAJ TSALIN NEMHIIN BEEEEE SUGUUDAAAA
2015-11-06
Irgen:
yanaaa manaixaaan yaxaaraa ingej iim sonin yum bichdgiin bee. Bid chini bvgdl saixan amidraxiin tuluu veiin ved zvtegseerl irsenshvvdee. Ene setgvvlch yagaad iim sonin zvil bichsen yum boloo. Oilgoxgvi bna. Uls tur bvs changall geed baidag etssiin etsest uursduu Undur saixan xausand, ideenii deejiig idej talxnii vnee xed baigaagch medexgvi sayxniig xvrtel yawjil baisan 76-shdee. Bi mongol ulsiin irgen xvn tsagaan tulwal xoich ireedvinxee tuluu tsemtsexed belen bna. Bid bie bienee demjix xeregtei.
2015-11-06
ҮЭ:
Олон нийтэд захиалгатайгаар цалинг нэмэхгүйгээр тохирлоо мэдээлсэн болохоор ингэж ойлгох нь аргагүй ээ. Гэхдээ ҮЭ-ийн байгууллага хэлэлцээр байгуулдаг, тэр нь хэрэгжихгүй бол хамтын тэмцэл хийж чаддаг байгууллага шүү. Иргэд хөдөлмөрчдийн амьдрал өдрөөс өдөр доройтож цалингийн худалдан авах чадвар нэг дахин унасан энэ үед ҮЭ л тэмцэхгүй өөр хэн тэмцэх вэ дээ. Улс төрчид цалин нэмэх хэрэгтэй гэж шоудчаад сандал суудлын тохироо хийгээд л нам болдог шүү дээ. Энэ асуудал шийдэгдэхгүй, цалин нэмэхгүй бол бүх нийтийн ажил хаялт болох нь хэнд ч ойлгомжтой. ТЭМЦЬЕ
2015-11-06
Зочин:
Хэрлэн гэдэг сэтгүүлчээ захиалгаар юм бичиж болноо гэхдээ өмнө нь байгуулсан уриалгыг эхэлж уншиж байж юм бичилдээ шууд мөнгө нүдэнд нь харагдаад юмаа судлахгүй хуцах юмаа
2015-11-06
даш:
төрийн албан хаагчдын цалин нэмэхээр юмны үнэ өсөж хувийн хэвшилд ажилагчид хөгшидийн амьдрал улам муудана
2015-11-06
Зочин:
Амгаланбаатарын зөв. Ард нь олон хүний эрх ашиг бий. Сэтгүүлчийн буруу. Болохгүй бүтэхгүй гээд яриад байж таарахгүй шүү.
2015-11-06
irgen:
bukh niitiin ajil hayalt hiiieee....mongolchuud demjeerei
2015-11-06
бибид:
Амгаланбаатар хэний ч харьяанд биш зєвхєн гишїїдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой.Гадны ЇЭ-їїд ямар хїчтэй байна гээч.Манай ЇЭ,АТГ 2 дарга нарын гар хєл болчихсон ш дээ аль хэдийн
2015-11-06
Зочин:
Оо ёо ёо. Гувран талын хэлэлцээр хийгээд баталж байгаан биз дээ
2015-11-06