Үндсэн хуулийг ингэж өөрчилнө
2015-11-07

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.

 


 

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойш 23 жил болж байна. Энэ хугацаанд Үндсэн хууль, түүний Хавсралт хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэл хийгдэж, улмаар боловсронгуй болон хөгжиж байна.


Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн үйл явцад төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангахтай холбогдсон зарим нэг асуудал, сорилтыг шийдвэрлэх шаардлага нийгмийн хөгжлөөс урган гарч ирсэн.



Улсын Их Хурлын даргын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг одоогийн Үндсэн хуулийн үйлчлэлийн улмаас нийгэмд нэгэнт бий болсон учир шалтгаануудыг харгалзан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн юм.



Энэ дүгнэлтийг үндэслэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын  2015 оны 01 дүгээр сарын 13-ны 08 тоот захирамжаар томилон ажиллуулсан.

 

 

Ажлын хэсэг 2015 оны 01 дүгээр  сарын 21-нээс хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан урьд нь хийгдсэн судалгаа, дүгнэлтүүдтэй танилцаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар удаа дараагийн хуралдаанаараа хэлэлцэж, саналаа нэгтгэх, холбогдох асуудлаар судалгаа, лавлагаа гаргуулах, Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн холбогдох байгууллагуудын саналыг авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн иргэдийн саналыг судлах зэргээр ажилласны үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.



Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвсэл буюу Ардчилсан нам, Монгол Ардын нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам, мөн бие даагч гишүүдийн төлөөлөл болох Улсын Их Хурлын нийт гишүүний 60 гаруй хувь нь гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төрийн байгууллын талаар Үндсэн хуульд тусгасан зарчмыг хөндөхгүйгээр Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор тусгажээ.



Засгийн газар тогтвортой ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх, Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах хариуцлага, Засгийн газрын үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бие даасан байдлыг дээшлүүлэхээр заасан байна.

 

 

Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог байх, Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэн өөрчлөлт хийжээ.



Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, уг үйл ажиллагаанд улс төрийн намын оролцоог хязгаарлах, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн хоорондын зарим харилцааг зохистой болгох чиглэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.



Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө энэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, түүнтэй холбогдон Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэж холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн байна.



Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэснээр иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох чухал ач холбогдолтой бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулах юм гэж хууль санаачлагчид үзжээ.



Ард нийтийн санал асуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр явуулахаар төсөлд тусгасан байнахэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Iim uurchlult hiisnees hiigeegui ni deer. Systemee suuriar ni avch uzeh heregtei.Parlamentaa 2 shatlaltai bolgoh, erdemten mergediin ugiig sonsdog alban esnii institutstai boloh geh met uchnuun asuudal baihad yu hiih geed bgaa um be. Ene UIH bur dampuurchihsan um bna .Uuneesd haragdaj bna.
2015-11-09
wwjwjw:
ene tarxai burarxai olon sum, aimaguudiig tsegchlex talaar bodooch ee
2015-11-09
сонгогч:
эрх мэдлийн төлөөх улайрал хэрээм хэтэрсэний илэрхийлэл. Засаглалын хувиарлалтыг устгаж хэмжээгүй эрх эдлэх санаа агуулж байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх, хэвлэл мэдээлэлийн ялгаа харагдахаа больтол нь самарлаа. Одоо шинэ хууль гаргаж дахин 6 жил самууруулах санаа байна уу Элбэгээ одоо чиний оймсоо гозолзуулах цаг ойртож байгаа юмсан.
2015-11-08
Зочин:
ДАРААГИЙН УИХ ГАРЧ ИРЭЭД ДУР ДУРААРАА ӨӨРЧИЛӨӨД БАЙЖ БОЛОХ ҮҮДИЙГ НЭЭЖ БАЙГАА ЮМАА ДАА.
2015-11-08
ӨМХИЙ ГО ОВОГТ НАРТ:
ТА НАРТ ХЭН ИЙМ ЭРХ ОЛГОСОН ЮМ БЭ. ҮНДСЭН ХУУЛ, НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ. ТА НАР ӨМНӨ УДАА БАС ИНГЭЭД ХУЛГАЙН АРГААР НЭМЭЛТ 7 Н ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭД ДОРДУУЛСАН. НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨӨД ДОРДООД БАЙХЛААР НЬ ТА НАР ДЭЭРДҮҮЛЭХ ГЭЭД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХНЭЭ ДЭЭ.ЁСТОЙ ТҮЙ МАЙ ШҮҮ.
2015-11-08
Irgen:
Ene humuus dotor oligtoi hun negeehen beer alga. Eldev hulgai zelgii, nuun daragduulsan, shamjigduulsan heregt holbogdoj baisan humuus bna tiim bolohoor yavch oligtoi yum hiigeegui gesen bodol shuud turj bna. Aitsgaa bolgoomjiltugai.
2015-11-08
Зочин:
Тэгмээр дээ дэндүү байсиимаа. Дэмжээсэй
2015-11-08
Боль та нар:
Алтан загасны эмгэн шиг, энэ хуулийг өргөн барьсан улсууд үнэн нүүрээ харуулж байна энэ зураган дээр байгаа улсууд хэний хаанахын төлөөлөл вэ!та нар минь ёстой тийм байж таарахгүй,энэ хэдээс яаж хурдан салж төрөө цэвэрлэх вэ,баярцогт мэтээс улсынхаа мөнгийг буцааж авмаар байна
2015-11-08
zochin:
ene arai heterneee
2015-11-08
Ок:
ЗАСГИЙН ГАЗАР ....ТЭДЭН ЯАМТАЙ БАЙНА. САЙД НЬ ТУХАЙН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ... ТЭДЭН ЖИЛ АЖИЛЛАСАН УЛС ТӨРӨӨС АНГИД МЭРГЭШСЭН ХҮН БАЙНА ГЭЖ АЛБАН ЁСООР ЗААЖ ӨГМӨӨР БАЙГАА ЮМ. МӨН САЙДЫГ ШУУД ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ ТОМИЛЖ ӨӨРӨӨ ТАТАН БУУЛГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ ЯАМ НЬ ЯАМ ШИГ БОЛЖ ТӨР МӨНГӨ ОЛДОГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХАРАГДАХАА БОЛИХ БАЙХ
2015-11-07
Дэмжиж байна:
ЗАСГИЙН ГАЗАР ....ТЭДЭН ЯАМТАЙ БАЙНА. САЙД НЬ ТУХАЙН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ... ТЭДЭН ЖИЛ АЖИЛЛАСАН УЛС ТӨРӨӨС АНГИД МЭРГЭШСЭН ХҮН БАЙНА ГЭЖ АЛБАН ЁСООР ЗААЖ ӨГМӨӨР БАЙГАА ЮМ. МӨН САЙДЫГ ШУУД ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ ТОМИЛЖ ӨӨРӨӨ ТАТАН БУУЛГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ БАЙЖ ЯАМ НЬ ЯАМ ШИГ БОЛЖ ТӨР МӨНГӨ ОЛДОГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХАРАГДАХАА БОЛИХ БАЙХ
2015-11-07
Дэмжиж байна:
ЗАСГИЙН ГАЗАР ....ТЭДЭН ЯАМТАЙ БАЙНА. САЙД НЬ ТУХАЙН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ... ТЭДЭН ЖИЛ АЖИЛЛАСАН УЛС ТӨРӨӨС АНГИД МЭРГЭШСЭН ХҮН БАЙНА ГЭЖ АЛБАН ЁСООР ЗААЖ ӨГМӨӨР БАЙГАА ЮМ. МӨН САЙДЫГ ШУУД ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ ТОМИЛЖ ӨӨРӨӨ ТАТАН БУУЛГАДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖИШЭЭ БАЙЖ ЯАМ НЬ ЯАМ ШИГ БОЛЖ ТӨР МӨНГӨ ОЛДОГ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХАРАГДАХАА БОЛИХ БАЙХ
2015-11-07
Ёстой ханаж цаддаггүй аймшигтай хүмүүс юм аа.:
УИХ-д ард түмний сонголтоор биш намын жагсаалтаар ордог, намын дарга намын гишүүд төрийн үе улиран ямар ч хараа хяналтгүй удирдах боломжийг энэ Үндсэн Хуулийн Шинэчлэл бий болгох юм байна. Тэд ард түмний сонголтоор гардаг ерөнхийлөгчийг үгүй хийж, өөрсдийн намын жагсаалтад нуугдан төрд шургалж өөрсдөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа сонгож ямар ч хараа хяналтгүй төрийг удирдах нь. Энэ хүмүүсийн шунал хүсэл үнэхээр хязгааргүй юм аа. Энэ хүмүүс хэзээ төрийг бузралахаа болих бэ. Энэ Баярцогт, Гончигдорж, З.Энхболд нар намын даргын суудлын төлөө Алтанхуягаа золин байж тэмцсэний учир ийм байсан юм байна л даа. Яасан их алсын шуналтай ханаж цаддаггүй улс вэ.
2015-11-07
иргэн:
монголын төрийг хорин жил самарсан хүмүүсийн олонлогт үндсэн хууль оорчлох эрх өгөхгүй байлгүй дээ
2015-11-07
Зочин:
Шавхаад шавхаад юу ч гарахгүй хүмүүсээр гадныхан гар хөлөө хийж Монголын Төрөөр тоглуулах гэж байгаа бол битгий горьд гэж хэлье.
2015-11-07
Зочин:
Шал мангар өөрчлөлтүүд. Больцгоо та нар. Арай хэтэрлээ. Та нар шиг хүмүүс хийдэггүй юм. Арай оюун ухаант хомосапиенсууд хийсэн нь дээр..
2015-11-07
Зочин:
УИХ 76 гишүүний 99 болгох нь. Ингэснээр гишүүнээр орох гэсэн хүмүүсийн авилгал өснө, мөн 99 болж өссөн тохиолдолд жагсаалтаар УИХ –д ордог буюу ямар ч сонгуулиар сонгогдохгүй байж байгаад УИХ-д ордог хүний тоо эрс нэмэгдэнэ. Ингээд л мөнгөтэй хүмүүст сонгууль хэрэггүй зүгээр л намын нэр хүндтэй хүн, дарга болох л хэрэгтэй болох нь. Хэрэв УИХ-ын сонгуульд нам нь ялбал дарга нь олонхиороо Ерөнхийлөгчөө томилно, олонхиороо УИХ даргаа томилно. Ерөнхий сайд нь прокурорыг томилно, УИХ-ын дарга нь шүүхийн ерөнхий зөвлөлийг томилно. Нэг нам бүгдийг эзэмших, нэг намын цөөн тооны сонгуулиар гардаггүй жагсаалтаар гардаг хүмүүс төрийг насан туршдаа удирдах бүрэн эрх бүрдэх нь. Энэ бол чимээгүй урвалт, төрийн эргэлт. Ийм үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч даруйхан хориг тавих хэрэгтэй. Энэ хуулийн өөрчлөлтийг хийж буй хүмүүс нь Ерөнхийлөгч Элбэгдоржийг дахин зургаан жилээр сонгоё гэж хахуулдсан байх вий. Үгүй л бол Ерөнхийлгөч Элбэгдорж эл шинэчлэлтэд яаралтай хориг тавих хэрэгтэй. Монголын ар
2015-11-07
Зочин:
Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр эх орны урвалт, чимээгүй төрийн эргэлт болох нь. Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг Монгол оо гэсэн цустай, эх орноо гэсэн хүн болгон цусаа гартал эсэргүүцэх хэрэгтэй. Яагаад вэ??? Шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын олонхиор Ерөнхийлөгчийг томилодог болох нь. Мөн маш их эрх мэдлийг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрт төвлөрүүлжээ. Энэ яагаад аюултай вэ? Өнөөдрийн сонгуулийн хуулийн дагуу бол намын дарга тэр битгий хэл нөлөө бүхий гишүүд сонгуульд орохгүй, иргэдийн саналыг авахгүй байж байгаад УИХ-д шууд жагсаалтаар ордог болсон. Хэрэв нэг баян хүн нэг намыг авилгалдаад намын дарга эсвэл нөлөө бүхий гишүүн болбол тэр хүн энэ шинэчилсэн үндсэн хуулиар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэр битгий хэл УИХ-ын дарга болж болох нь. Тэр хүнд Монголын ард түмний сонгох сонгогдох эрх нөлөөлөхгүй, сонгууль ч хэрэггүй болох нь. Одоо төрд байгаа бусармаг хүмүүс олон жил төлөвлөсөн аймшигтай төрийн эргэлтийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусахад бэлэн болжээ. Үндсэн хуулийн шинэчлэ
2015-11-07
Зочин:
Ашгүйдэн бүр хөл толгойгүй болчоод байсан
2015-11-07
Би:
Болж дээ
2015-11-07