Мэнни Пакьяо: Флойд Мейвезертэй дахин тулалдмаар байна

img

Филиппинийн нэрт тамирчин Мэнни Пакьяо өчигдөр Абу Даби дахь буяны арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр арга хэмжээний дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ-ын боксчин Флойд Мейвезертэй дахин тулалдах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

 

 

-Та маш тодорхой хэллээ. Өнгөрсөн тавдугаар сард Лас Вегас хотноо зохион байгуулагдсан тулааныг шударга бус болж, ялагчийг буруу зарласан гэлээ?

 

-Олон сая хүн бид хоёрын тулааныг үзсэн. Олон жилийн өмнөөс спорт сонирхогчид намайг Флойд Мейвезертэй тулалдуулахыг хүсдэг байсан. Тэдний хүсэл өнгөрсөн тавдугаар сарын 2-ны өдөр биелсэн. Бид хоёр дэвжээнд гарснаар жинхэнэ эрчүүдийн тулаан ямар байдгийг олонд харуулсан гэдэгтэй итгэж байна.

 

-Харамсалтай нь та ялагдал хүлээсэн?

 

-Би тулааны явцад илүү байсан. Хүн бүхэн мэдэж байгаа. Тулааны дараа тоглолтын бичлэгийн үзэхэд шүүгчид миний зарим цохилтод оноо өгөөгүй. Энэ тухай гомдол гаргасан хэдий ч хэн ч тоогоогүй. Бүх зүйл шударга байх ёстой.

 

-Флойд Мейвезертэй дахин тулалдахыг хүсч байна уу?

 

-Маш их хүсч байна. Би энэ залуутай дэвжээнд гарахыг мөрөөдөж сууна. Тэмцээний дараагаас л түүнтэй дахин тулалдахыг хүсэх болсон. Дасгалжуулагч хэрэггүй хэмээн зөвлөсөн ч би ялагч гэдгээ батлан харуулахыг хүсч байна.

 

-Ялагдагч гэсэн нэрээ цэвэрлэх нэг арга уу?

 

-Байж болох л хувилбар.

 

-Лас Вегас хотын “MGM Grand” цэнгэлдэхэд болсон тоглолтод та шүүгчийн буруутай ажиллагаанаас болж ялагдал хүлээсэн гэлээ. Итгэлтэй байна уу?

 

-Шүүгчдээс болж би ялагдал хүлээсэн. Тэд эсрэг багийн талд ажилласан.

 

 

-Тоглолтын дараа Флойд Мейвезер бүсээ хамгаалахын тулд хэнтэй ч дэвжээн дээр гарахад бэлэн гэсэн. Та түүнтэй утсаар ярьж, тулаанд дуудсан уу?

 

-Энэ асуудлаар бид ярилцаагүй. Ярилцлагын дараа бүх зүйл тодорхой болох байх. Тэр энэ ярилцлагыг унших байх. Би түүнтэй тулалдахад бэлэн. Хамгийн гол нь тулааны зохион байгуулалт шударга, цэвэр байх ёстой. Утгагүй шалтгаанаар дахин ялагдал хүлээхийг хүсэхгүй байна.

 

 -Флойд Мейвезер таныг тэтгэвэртээ гар хэмээн зөвлөж байсан?

 

-Энэ үгийг түүний амнаас сонсоогүй ч олон хүний амнаас сонсож байлаа. Эхнэрээсээ бол байнга сонсдог. Бодит үнэн гэвэл би нэг л өдөр спортоос явна. Гэхдээ одоо биш. Би ялагч гэдгээ батлахыг хүсч байна. Би тэтгэвэртээ гарах болоогүй гэдгээ батламаар байна.

 

-Дахин ялагдал хүлээвэл?

 

-Би ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Ялагдахгүйн тулд бүхий л хүчээ дайчлах болно. Хэн ч ялагдал хүлээхийг хүсэхгүй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hoer hugshin zugeer tetgevertee gar daa
2015-11-09