
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны иргэн Цэцэгням хоёр өнчин нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр гэр оронгүй болж, амьдрал хүндхэн байгаа тухайгаа хороондоо уламжилж, хорооныхон ч түүнд туслах бүхий л бололцоог эрэлхийлэн хувь хүн, албан байгууллагуудад хандахад иргэн Б.Болор-Эрдэнэ, Б.Тэмүүлэн нарын гэр бүл сайхан сэтгэлээр Цэцэгням болон түүний хүүхдүүдэд 4 ханатай шинэ гэр бэлэглэжээ.
Бид сайхан сэтгэлтэй, тусч, өгөөмөр шударга хүмүүсийн сэтгэлийн илч гэрэл, хайр халамжийг мэдрэх бүрдээ, сэтгэл урам сэргэж, баяр бахдлаар дүүрдэг. Ийнхүү тусламж хэрэгтэй нэгэндээ амьдрах итгэл, дулаан гэр бэлэглэсэн Б.Болор-Эрдэнэ, Б.Тэмүүлэн нарынхаа гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ