Нэг сая төгрөгийг олгож эхэлнэ
“Хүний хөгжил сан”-гаас олгох 1.5 сая төгрөгийн үлдсэн нэг сая төгрөгийг бэлнээр өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэзээнээс олгох талаар Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Өндөр настнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд сар шинийн баяраас өмнө нэг сая төгрөгөө авах болов уу?
-“Хүний хөгжил сан”-гаас нэг сая төгрөгийг өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгохдоо эхний ээлжинд журам батлах юм. Энэхүү журмыг батлахад Засгийн газраас Хүний хөгжлийн үндэсний хороо байгуулах ёстой. Яг одоогоор үндэсний хорооны гишүүд томилогдоогүй байна. Гэхдээ энэ сардаа багтаад гишүүд журмаа батлаад Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлчих байх. Тэгэхээр ирэх хоёрдугаар сараас олгож эхэлнэ гэсэн урьдчилсэн мэдээлэл байна.
-Ойролцоогоор хэдэн хүнд нэг сая төгрөгийг бэлнээр олгох вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнууд нийлсэн 330 мянган хүнд олгогдох 330 тэрбум төгрөгийг Засгийн газраас баталсан журмын дагуу өгнө. Харин хүн амын үлдсэн хувь нь нэг сая төгрөгөө хувьцаа хэлбэрээр авна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ