
Оюутнуудад сар бүр олгох 70 мянган төгрөгийг хэзээнээс олгож эхлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжаваас тодрууллаа.
-Оюутнуудад хэзээнээс цалингаа авч эхлэх вэ. Энэ сардаа амжиж 70 мянган төгрөгөө авах уу?
-Төсөвт тусгагдсан 100 гаруй тэрбум төгрөгийг 151 мянган оюутанд олгох шийдвэр гарсан. Одоогоор БСШУЯ журмаа боловсруулаад Засгийн газарт өгчихсөн. Засгийн газрын хуралдаанаар журам батлагдчихвал оюутнуудад энэ сарын сүүлээр цалинг нь олгож эхэлнэ.
-Саяхан 14 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Тэдгээр сургуульд суралцаж байсан оюутнуудад 70 мянган төгрөг олгогдох уу?
-Саяын аттестатчиллаар шаардлага хангаагүй сургуулиуд татан буугдсан. Тэдгээр сургуулиудаас бусдад нь энэ мөнгийг хуваарилна. Татан буугдсан сургуулийн оюутнуудыг бусад сургуулиудад хуваарилна. Тэгэхээр хуваарилагдсан сургуулиасаа тэдгээр оюутнууд 70 мянган төгрөгөө авч болно гэсэн үг.
-Энэ мөнгө бол Хүний хөгжил сангаас олгож байгаа иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн хэсэг шүү дээ. Мөнгөн тэтгэлэг авснаар оюутнууд хамгийн түрүүн 1.5 төгрөгөөсөө хувь авч байна гэсэн үг. Бүх их, дээд сургуулиудын оюутнууд энэ мөнгийг хүртэх эрхтэй.
-Гадаадад сурч байгаа оюутнуудад цалин өгөх үү?
-Гадаадын сургуулиудад сурч буй оюутнуудад олгохгүй. Тушаалд дотоодын их, дээд сургуулиудад гэж заасан. Гэхдээ гадаадад сурч буй оюутнууд 21 мянган төгрөгөө авч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ