Ерөнхий сайд Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа
2015-11-18

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны наймдугаар сарын 12-нд Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, нисэх буудалд онгоц газардсаны дараа угтах хоолойд хил, гааль, мэргэжлийн хяналтын хэд хэдэн ажилтан зорчигчдыг тосч, тав тухыг нь алдагдуулж, хүнд суртал үүсгэх шаардлагагүй учраас нэг ажилтанд хариуцуулах, нэгэнт гаднын буудлуудаар шалгагдаад ирж байгаа зорчигдын гар тээш, ачааг дахин шалгаж түвэг учруулалгүй ногоон гарцаар гаргах хэрэгтэй зэрэг үүрэг өгч байлаа. Мөн ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг ойрын жилүүдэд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд оролцогчдыг нэгэн зэрэг хүлээн авах учраас “Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлуудыг шуурхайлах үүрэг өгч байсан юм.

 

Европ, Азийн бүс нутгийн гүүр болж, үндэсний авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлын эхлэл болсон транзит заалын бүтээн байгуулалт, онгоц байрлуулах зогсоолууд өнөөдөр бэлэн болсонтой Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.

 

 

Зорчигчдын тав тухыг хангах үүднээс гол танхимуудын зай, талбайг өргөтгөж шинээр тохижуулснаар цагт 800 зорчигч хүлээж авах чадалтай байсан тус нисэх буудал 1200 зорчигчдод үйлчлэх боломжтой болжээ.

 

Транзит танхимын бүтээн байгуулалттай танилцсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлынхаа нүүр царайг богино хугацаанд олон улсын нисэх буудлын жишигт хүргэж чадсан Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан нисэх буудал, МИАТ-ийн удирдлагууд, тэдний хамт олонд баяр хүргээд, зорчигчид айлын жижиг өрөө шиг өрөөнд паспортны шалгалтад ордог, тэндээ багталцахгүй дараалал үүсгэдэг байдал алга болж, найман шугамтай, мөн E gate буюу цахим нэвтрэлттэй болсныг сайшаалаа.

 

Ийм засвар тохижилтыг хийхэд улсын төсвөөс хөрөнгө гаргаагүй, Чингис хаан олон улсын нисэх буудал дотоод боломжоо ашиглан 1,9 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийжээ.

 

 

Улаанбаатар хот аялал жуулчлалын маршрутын төгсгөлийн цэг байдаг. Нисэх буудалд буусан бүх хүн заавал Улаанбаатар хот, Монгол улсын хилээр нэвтэрдэг байсан бол өнөөдрөөс Улаанбаатар аялал жуулчлалын дундын цэг болж эхэлж байна. Шинэ транзит танхимаар дамжиж, дараагийнхаа онгоцонд суух бололцоо манай улсад анх удаа бий боллоо. Одоо энэ бололцоогоо сурталчилж, ОХУ-ын Омск, Новосибирск, Екатринбург, Чита, Эрхүү зэрэг хотоос Улаанбаатарт транзитаар дамжаад зүүн өмнөд Азийн орнууд болон бусад орнууд явах нислэгийг зохион байгуулдаг болох ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Мөн шинэ ажил , үйлчилгээ эхлүүлчихээд эхний хэдэн өдөр нь шуурхай үйлчлээд хойшдоо назгайрч таарахгүй. Нисэх буудалд ажиллаж буй мэргэжлийн хяналт, хил, гааль, иргэний бүртгэлийн ажилтнууд үйл ажиллагаагаа анхны өдрийнх шигээ байнга эрч хүчтэйгээр явуулах ёстойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхаарууллаа Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Irgen:
Demii horomgo zarchihaad hoorood baidag ni haramsaltai. Heden terbum togrogoor ch ih um hiinedee. Gantshan haniig ni nuraahad 200 sayiig zarsan gej baigaa. Esvel shine niseh buudlaa bolchihmoorch umuu!
2015-11-19
Зочин:
хаха юм л бол нисэх явдаг болжээ өөр очоод гайхуулчихаар юм алгалдаа
2015-11-18
Зочин:
Еренхий сайд гуай!? Та сувгаа буу солиорой!!! Танд шинэ нисэх буудлыг узэж харахаас еер ажил байхгуй гэж уу??? Улс орон чинь ер зээлэнд баригдаж дампуурлын мрмэг дээр дэнжигнэж байхад?!
2015-11-18
Зочин:
“Чингис хаан” буудалд онгоц хөөрөх, буух зурвасыг өргөтгөх, транзит заал байгуулах, онгоц байрлуулах зогсоол, зорчигчдын танхимыг өргөтгөх ажлууд үр дүнтэй ажил болжээ
2015-11-18
Иргэн:
Сайхан үр дүнтэй ажил болж дээ одоо гадныхнаас нүүр улайхааргүй болж
2015-11-18
Зочин:
Шийдлийн Засгийн газар шийдвэртэй үр дүнтэй ажил хийж байна шүү амжилт
2015-11-18
Нэргүй:
Чингис хаан нисэх буудлын бүтээн байгуулалт сайхан болжээ
2015-11-18
Зочин:
Sain bn
2015-11-18
Зочин:
Зөв. Нисэх сүүлийн жилүүдэд гайгүй болоод байгаа шүү.
2015-11-18
yg:
Bolj bn. uilchilgee saijirch bga gej oilgoloo. humuusee gegeelgeer har.
2015-11-18
zochin:
arai oroitoj hiileedee,jiliin daraa ene ih horongiig orhiod yavna,hairan 1.9 terbum
2015-11-18
Saihan bileg pizda:
OGTSOR UH
2015-11-18
Saihan bileg pizda:
OGTSOR UH
2015-11-18
Бамбий:
Болж дэ
2015-11-18
Saihan bileg pizda:
OGTSOR UH