Голден Стэйт Уорриорзын амжилт үргэлжилсээр 13:0 боллоо

img

Өнөөдөр НБА-ын талбайд гурван тоглолт болж өнгөрлөө.


ЛА Клипперсчүүд талбай дээрээ Голден Стэйт Уорриорзыг хүлээн авч тун ширүүхэн тоглолтыг үзүүллээ.Тус тоглолтын эхний хагас 54-68  Клипперсчүүд илүүрхэж өндөрлөсөн. Тоглолтын 2 дугаар хагаст Голден Стэйтчүүд гайхалтай иргэн ирэлтийг хийж 4-р үед 39 оноог авч 124-117 оноогоор ЛА Клипперсчүүдийг талбай дээр нь хожисон.Тус тоглолтод  талбайн эзэдээс Крис Пол  35 оноо 3 бөмбөг таслалт 8 оновчтой дамжуулалт, Блэйк Гриффин 27 оноо 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн.Голден Стэйт багийн лидер Стефен Карри 40 оноо 11 самбараас бөмбөг авалт , Кlay Томпсон 25 оноо, Харрисон Барнес 21 оноо гүйцэтгэжээ. Голден Стэйт баг улирлын 13 дахь хожилоо авсанаар НБА түүхэн дахь 13-0 гэсэн амжилтыг үзүүлсэн 5 дахь баг боллоо.


 


Майами Хит баг талбай дээрээ Сакраменто Кингз багийг 109-116 онооны харицаатайгаар улирлын 7 дахь хожилоо авсан.Майми Хит багаас Дуэйн Уэйд 24 оноо 6 оновчтой дамжуулалт , Крис Бош 23 оноо 11 самбар. Сакраментогоос Рондо 14 оноо  18 оновчтой дамжуулалт , сэлгээнээс Марко Белинелли 23 оноо авчээ.

 

 


Милуоки Бакс ,Кливленд Кавальерс багийн талбай дээр зочилон тоглосон.Тоглолт 100-115 Кавальерс баг улирлын 9 дахь хожилоо авсан.Кавальерс багаас Леброн 27 оноо 9 самбар  6 оновчтой дамжуулалт , Кевин Лав 22 оноо 15 самбар авч багаа тэргүүлсэн. Милуоки Баксаас Яннис Адетокумбо 33 оноо 2 оновчтой дамжуулалт ,Грег Монро 17 оноо 8 самбар авчээ.

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ