Хоёр аварга башёг тэргүүлж байна
2015-11-21

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё маргааш өндөрлөнө. Өнөөдрийн байдлаар башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж нар 12 даваа, 1 унаатай тэргүүлж байна. Харин тэдний араас 11 даваатай хоёр бөх бичигдэж байна.

 

Өнөөдрийн барилдаанд Ёкозүна Хакүхо, озэки Тэрүнофүжитэй, Ёкозүна Харүмафүжи, ёкозүна Какүрюүтэй барилахаар оноолт таарчээ. 

 

13 өдрийн дараах байдлаар монгол бөхчүүд ямар амжилттай явааг үзүүлье.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 12-1

Ёкозүна Какүрюү М.Ананд 8-5

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6

Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 5-8

Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5

Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7

Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 3-10 тус тус амжилттай байна.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene yapon sumochid nutagtaa neg tvrvvleesei yapon sumochin shine abargaar garch irj barildaaniig ulam sonirholtoi bolgoosoi
2015-12-04