Голден Стэйт Уорриорзчууд 15 дахь хожлоо авлаа

img



Денвер Наггетс багийн талбайд Голден Стэйт Уорриорзчууд зочлон тоглож 15 дахь хожлоо авлаа.


Талбайн эздээс Даррелл Артур 34 минут талбайд тоглож 21 оноо 8 самбар  , Данило Галлинари 19 оноо 11 самбар 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа  тэргүүлсэн байна.


Голден Стэйт Уорриорзчуудаас Стефен Карри 19 оноо, 7 о.дамжуулалт, 4 самбар , Клей Томпсон  21 оноо, 7  о.дамжуулалт, 3 самбар, Харрисон Барнес 17 оноо ,4 о.дамжуулалт, тус тус гүйцэтгэсэн бол сэлгээнээс Андре Игудала 12 оноо, 3 самбар гүйцэтгэжээ.

 


Тэд эхний 14 тоглолтондоо ялалт байгуулан  1957-58 оны Бостон Селтикс  2002-2003 оны Даллас Маверикс багуудын 14-0 амжилттай тэнцсэн. Харин өнөөдөр 15 дахь хожилоо авсанаар  "1948 -49" оны Вашингтон Capitols болон "1993 -94" оны Хьюстон Рокитс багуудтай тэнцлээ. Мягмар гаригт талбай дээрээ Лос Анжелес Лакерс багийг хүлээн авч тоглох юм.
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ