Н.Төгсцогт монгол туургатны боксын тулаанд өрсөлдөнө

img

"Монгол туургатны боксын анхдугаар наадам" халз тулаан ирэх 12 дугаар сард болно. Энэхүү тулаанд олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хүч сорихоор болжээ. Тэрбээр АНУ-д мэргэжлийн боксоор амжилттай тулалдаж байгаа билээ.

 

Харин "Монгол туургатны боксын анхдугаар наадам” хэмээх халз тулааны 56 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны тамирчидтай хүч, ур чадвараа сорин тулалдах аж.

 

"Монгол туургатны боксын анхдугаар наадам” 12 дугаар сарын 11, 12, 13-нд Монгол бөхийн өргөөнөө болж шилдэг тулаанчдаа тодруулах юм.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ