MN мэдээллийн төвд болох хэвлэлийн хурал

img

11.00 “Шүүгч захиалгаар шийдвэр гаргадаг болжээ” сэдвээр өмгөөлөгч Ч.Энхээ мэдээлэл хийнэ. 12.00 Багын найзууддаа зодуулж хүнд гэмтэл авсан залуу 3 жилийн ял авсан хэрэг Баянхонгор аймагт гарчээ. Тэрээр арванхоёрдугаар сарын 28-наас өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд хандлаа. 13.00 МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар МҮОНРТ-ийн тухай  хуулийг зөрчиж өрөөндөө архидаж, иргэдтэй зүй бус харьцсан талаарх мэдээллийг сонирхоорой. 14.00 2012 оныг “Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж “Иргэний нийгэмд бидний оролцоо” нийгэмлэгээс хөдөлмөрлөхөд бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байртай болгох асуудлаар мэдээлэл хийнэ. 15.00 “Сонгуулийг шударга явуулъя” хэмээн СБД-ийн 2-р хорооны иргэн Ц.Түмэндэлгэр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр 2008 оны сонгуулийн будлианыг давтахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ