Туялзуур сэлэмний холбоод хамтран ажиллана

img

 

Монголын туялзуур сэлэмний холбоо, Хонгконгийн туялзуур сэлэмний сургуультай (Hong Kong Fencing School) хамтран ажиллах санамж гарын үсэг зурах ёслол Хонконг хотноо боллоо. Тус ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Маркетингийн комиссийн тэргүүн Б.Гантулга, Монгол Улсаас Хонгконг, Макаод суугаа дэд консул Б.Галданжамц, Хонконгийн туялзуур сэлэмний сургуулийн Ерөнхий захирал Вон Цан нар оролцлоо.

 

Уг санамж бичгийн хүрээнд Хонгконгийн туялзуур сэлэмний сургууль нь Монголын туялзуур сэлэмний холбооны харьяа клубуудыг менежмент, цаг төлөвлөлт,маркетинг, зохион байгуулалтын чиглэлээр зөвлөгөө өгөн дэмжихээс гадна 2 удаагийн хамтарсан бэлтгэл зохион байгуулах юм. Хамтын ажиллагаа 2017 оныг дуустал үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ