Атланта Хаукс баг Дикембе Мутомбогийн 55 дугаарыг мөнхөлжээ

img

 

Атланта Хаукс багийн алдрын танхимийн гишүүн Дикембе Мутомбогийн 55 дугаарыг мөнхөлж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Мутобо: "Миний дугаар мөнхлөгдөнө гэж үнэхээр бодож байсангүй"

 

1996 онд чөлөөт агент болж хоёр дахь багаараа Атланта Хаукс сонгож байсан юм. "Денвер Наггетс", "Атланта Хаукс", "Филадельфия Севенти Сиксерс", "Нью-Жерси Нетс", "Нью-Йорк Никс" болон "Хьюстон Рокетс" багуудад 18 улирал тоглохдоо бүх цаг үеийн шилдэг хаалт тавигч, дөрвөнтөө улирлын шилдэг хамгаалагч, Бүх оддын тоглолтонд наймантаа шалгарсан байсан. 2007 оны гуравдугаар сарын 2-нд "Денвер Наггетсийн" эсрэг тоглохдоо НБА-гийн түүхэнд хамгийн ахмаддаа 20 бөмбөг авалт хийж байсан агуу тоглогч юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ