Оюутолгойн санхүүжилтийг эцэслэн шийджээ

img

Монгол Улсын Ерөнхий сайд  өчигдөр орой  олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ үеэр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг болж буйг онцлон тэмдэглэв. 

 

 

Ерөнхий сайд мэдээлэлдээ, "Олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна" хэмээв. Ингэснээр Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт орж ирж, бүтээн байгуулалтын ажил эхлэх боломж бүрдэж буй юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
YНЭН YY???БАС НЭГ ШОУ БИШ БИЗДЭЭ!!!
2015-11-27
Дамдиндорж:
Муу хар хулгайч Монголчуудыг зургаан тэрбум ам. долларын өрөнд унгагалаа даа. Өөрсдийнх нь баялгийг гадны дээрэмчид өөр бусдад барьцаанд тавиад зээл аваад эргүүлээд биднийг өрөнд оруулж байхад баярлаж хөөрөөд сууж байдаг ийм ч дурак сайд нэртэй усан тэнэг байх гэж
2015-11-27