Өнөөдөр болох үйл явдал

img

09.00 цагт: "Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордон "Б" танхимд зохион байгуулах гэж байна. 


09.00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Засгийн газрын XI байрны хоёрдугаар давхрын дугуй танхимд "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. 


09.00 цагт: "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015" арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор Туушин зочид буудалд зохион байгуулна. 


09.00 цагт: “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадмын нэгдүгээр шат Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.


10.00 цагт: Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8 мянга гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал цуглаан зохион байгуулна. 


10.00 цагт: Нийслэлийн иргэний тахимд "Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлвэрлэгч" дотоодын аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно. 


11.00 цагт: Амгалан дахь дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол болно.


11.00 цагт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө иргэний нийгмийн байгууллагууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулах кампанит ажил өрнүүлж, ерөнхий боловсролын 10 сургууль, захын хорооллын иргэдийн төлөөлөл хамтран дэлхий даяар өрнөж байгаа мянга мянган иргэдийн хөдөлгөөнд нэгдэж “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд -Масктай шоу” жагсаалыг Тусгаар тогтнолын талбайгаас Чингисийн талбай хүртэл зохион байгуулна. 


11.00 цагт: Фото сэтгүүлч П.Баттулгын "Хос эгшиг" үзэсгэлэн, номын нээлт Үндэсний музейд болно.


11.30 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.


12.00 цагт: "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын гэрээнд байгуулах, гарын үсэг зурах ёслол болно. 


12.00 цагт: Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагчийн тангараг өргөж ёслол болно. 


12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Автозамын салбарт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлаар Монголын автозамын ҮЭХ болон авто замын компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.


18.00 цагт: "Шарын гол" ХК-ийн 50 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Баянгол зочид буудлын урд талд байрлах "Лөндмарк оффис"-т болно.


19.00 цагт: Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн "Лилиум" Арт галерейд зохион байгуулагдана. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ