Жэжүгийн татамид зургаан бөх хүч үзнэ

Жежүгийн Гран при тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай зургаан бөх Жежүгийн татамид гарна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Н.Хадбаатар, Б.Пүрэвдаваа нар барилдана. 81 кг-д О.Ууганбаатар, Э.Мөнхжаргал нар хүч үзнэ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдах юм. Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар манай улс нэг мөнгөн медаль, нэг долоодугаар байрын шагнал хүртсэн амжилтаар 70 улсаас гуравдугаарт бичигдэж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ