Дэлхийн хөдөлгөөнд нэгдэж, “Масктай марш” алхав

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд-Масктай марш” тайван цуглаан өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээг иргэний нийгмийн байгууллагууд, ерөнхий боловсролын 10 сургууль, захын хорооллын иргэдийн төлөөлөл хамтран зохион байгуулж, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хөдөлгөөнд Монгол нэгдэв.

 

НҮБ-ын Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын өмнө зохион байгуулагдсан цуглааны зорилго нь Засгийн газрыг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгахын тулд Олон улсын гэрээнд гарын үсгээ зурж, түүний мөрөөр бодит үйл ажиллагааг нэн шуурхай авахыг шаардаж буй.

 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд дэлхийн 150 гаруй оронд 2000 гаруй үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.  Жишээлбэл:


• Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 10 сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагчид, захын хороолын иргэд, иргэний нийгмийн байгууллагууд “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд-Масктай марш”-ийг зохион байгуулав.


• Уганда Улсын Кампала хотод Ромын папын Африк тивийн анхны айлчлалын үеэр мянга мянган иргэн цугларч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах шаардлагыг Засгийн газартаа хүргүүлж байна.


• Бразил Улсын Сан Пауло хотод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдэхийг шаардсан, мөн өөрсдийн боловсруулсан шийдлээ танилцуулах иргэдийн цуглаан болно.


• Энэтхэг Улсын 7 хотод дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон нийтийн алхалт, йога, дугуйн уралдаан, жагсаал, цуглаан, зохион байгуулах юм.

 

В.Бат


 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ