30 жилийн дараа хийгдсэн бүтээн байгуулалт
2015-11-27

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Амгалан” дулааны станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Сономпил, А.Тлейхан, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, НИТХ-ын дарга Д.Баттулга, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Энэ станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн 50 мянган айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангахаас гадна “ДЦС-4” ТӨХК-ийн өсөн нэмэгдэж буй ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Хөгжлийн банкны санхүүжилтээр, бондын хөрөнгө оруулалтаар  БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн барьж ашиглалтад оруулж байгаа “Амгалан” дулааны станц нь 300 Гкал/ц дулаан үйлдвэрлэх, 2х6000м шугам, дулаан дамжуулах 7 төв, 110/10КВт цахилгаан дамжуулах шугам, дэд станц, төмөр замын зурвас гэх мэт олон байгууламжаас бүрджээ.

 

 Монгол-Хятад, хоёр орны эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтын ажлын нэгэн бэлгэ тэмдэг болсон “Амгалан” дулааны станц нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчим хүчний салбарт хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт боллоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
davaa:
Jamtsiin hurgen shig demberel ym uzeegui bolohoor ih l bayarlaj baina lee gedeg dee teren shig zandaahuu ih l bayarlj baihiim usan halaatiin zuuh shuu dee chaavaas baganuurt nuursniih ni hajuud tes barih heregtei shuu dee
2015-11-27
z:
odoo yaahaw de 76 bvgdiig idehees umnu baga ch gesen ym hiisen ni yaamai da 25 n jil bvteen baiguulj vzeegvi uls chini ingej bayrlahaas yaahaw
2015-11-27
монгол:
муу хар хужаа нарын бизнес...шведээс хамаагүй хямд өртгөөр барих баг авчирах боломжтой байсан юм..хятадууд монголд хүссэн бүх зүйлээ хийдэг болжээ..цөвүүн цаг айсуй..
2015-11-27
ariuna:
saihan bna bayarlala terdee
2015-11-27