Л.Жамбалжав ЭМС-ын сайд болох уу

МАХН-ын "өмч" болоод удаж буй эрүүл мэндийн салбар өдгөө ч "эзэнгүй" байгаа. Тэгвэл сайдгүй, Төрийн нарийн бичгийн даргагүй ажиллаж буй тус салбарыг удирдах хүнийг МАХН-ынхан тодруулсан бололтой.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгожээ. Тус намаас гавьяат эмч Л.Жамбалжавыг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Ингэснээр Г.Шийлэгдамбын ажлыг эрүүл мэндийн салбарт ажилласан эмч хүн үргэлжүүлэх бололтой.
Л.Жамбалжав нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ