Гүнжийн шинэ зургийг дэлгэв

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий Кейт Миддлтон өнгөрсөн тавдугаар сарын 2-нд амаржиж, охинтой болсон билээ. Бяцхан гүнжийг Шарлотте Элизабет Диана хэмээн нэрлэсэн. Түүний хамгийн анхны зургийг нь өнгөрсөн долоодугаар сард нийтэд үзүүлсэн юм. Тэрбээр төрсөн ах Жорж Александр Луигийн хамтаар авахуулсан зургийг гүнж Кейт авчээ.
Хатан хааны ордон өчигдөр удаан хугацааны турш нууцалсан гүнжийн шинэ зургийг өөрийн төв сайтад байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ханхүү твиттертээ “Миний гоо үзэсгэлэн” гэсэн бол Британийн “www.telegraph.co.uk” сайт “Гүнжийн ерөнхий төрх аавтайгаа адилхан бөгөөд нүд болон хамар нь ээжтэйгээ адилхан байна” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ