Махны үнэ өсч, гурилынх тогтвортой байна

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг энэ сарын 4-ний байдлаар  өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 3.0 хувиар тус тус өссөн байна.

  Махны дундаж үнэ:   12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 9.2-11.0 хувь, үхрийн махны үнэ 5.7-7.9 хувь, ямааны махны үнэ 16.5 хувь, адууны махны үнэ 13.0 хувиар тус тус өсчээ.

Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 5.6-6.5 хувь, үхрийн махны үнэ 3.9-5.4 хувь, адууны махны үнэ 5.9 хувь, ямааны махны үнэ 12.4 хувиар тус тус өссөн байна.

1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4888 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5231 төгрөг, ямааны мах - 3980 төгрөг, адууны мах – 4200 төгрөг, хонины цул мах – 5000 төгрөг, үхрийн цул мах – 5756 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

  Гурилын үнэ: 2012 оны 1-р сарын 4-ний байдлаар гурилын үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хятад дээд гурилын үнэ 1.1 хувиар өссөн бол, бусад гурилын үнэ тогтвортой байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Худалч: Ээ бурхан минь яаж амьдарнаа?
2012-01-09
UVS ZULEG NOGOO ZAMAG IDEJ SURTSGAAYAA MONGOLCHUUDAA ???
2012-01-07
niih udahgvi mongol bish china bolno baih shvv sanaj bgarai mongoliin ard tvmen min vr huuhed ee bodooj dee boldog bol ene heden uls toriin malnuudiig sniper awj bgad alaad ogoh yum san
2012-01-07
budaaa awaad l ideed baihaas
2012-01-07
mongol mal aj ahuin oron l gene, huneesee hed dahin maltai l gene, tegsen bj mahnii une ni tengert hadaad heden jil bolloo. zohitsuulah arga zam bdaggui yumuu. bayachuud n hottoi honio ideed, niit hudaldaa ni bagagsaad ireheer hoorhii malchid unee nemj l orlogo olj bh shig. arai denduu unetei yum.
2012-01-06