Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30 дугаар байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хутгалан амь насыг нь хохироосон, Ц /эм.55н/, Б /эр.66н/ нарыг мэсний зүйлээр гэмтээсэн онц хүнд хэрэг үйлдэгдсэн.
Уг хэрэгт сэжиглэн орон даяар эрэн сурвалжлагдаж байсан П.Б хэргээ хүлээсэн байна. Түүнийг цагдаагийн алба хаагчид өнгөрөгч ням гаригт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм.
Хэрэг үйлдэгдэх шөнө сэжигтний гарт шархдсан Ц /эм.55н/ Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад энгийн тасагт шилжсэн байна. Харин Б /эр.66н/-ын биеийн байдал сайнгүй байна гэж эх сурвалж мэдээлэв.
Б.Хүлэг
Уншиж байна |