Нисгэгчийн цогцсыг хүлээлгэн өгнө

Оросын “Су 24” онгоцны ослоор амиа алдсан нисгэгч дэд хурандаа Олег Пешковын цогцсыг Туркийн тусгайгийнхан нийслэл Анкара хотноо авчирсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Туркийн удирдлагууд нисгэгчийн цогцсыг Оросын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нисгэгчийнхээ цогцсыг эх орондоо авчрахын тулд бүхий л бололцоогоо ашиглахаа мэдэгдэж, Сири болон Иракийн талаас тусламж хүссэн билээ. Харин Туркийн тал тусгай ажиллагаа явуулж, нисгэгчийн цогцсыг Анкара хотноо авчирсан болохоо Москвагийн талд дуулгасан байна.
Кремлийн хэвлэлийн алба “Нас барсан нисгэгч хэзээ эх орондоо ирэх нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.
Туркийн сөнөөгч онгоц Оросын онгоцыг пуужингаар харвах үед нисгэгч шүхрийн тусламжтай амьд үлдсэн ч Сирийн хил орчимд байршиж буй “Аравдугаар бригад” гэх зэвсэгт бүлэглэл түүнийг буудан хороосон юм. Босогчид Оросыг цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол нисгэгчийн цогцсыг шатаахаа сануулж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ