НИТХ-ын ээлжит хуралдаан 12:30 цагаас үргэлжилнэ

img

 

Өнөөдөр болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийг хэлэлцэх юм. НИТХ-ын дэгийн дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг намын бүлгүүд болон НИТХ-ын хороодоор хэлэлцүүлэн санал, дүгнэлт гаргадаг.  

НИТХ-ын Санхүү эдийн засгийн хороо бямба гарагт  энэхүү асуудлаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учраас өнөөдөр 10:30 цагаас дахин хуралдахаар боллоо. Тиймээс НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдрийн 12:30 цаг хүртэл  түр хойшлогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ