Т.Лхагвасүмбэрэлийн хэргийн мэдээллийг Л.Чинбат 10 саяар үнэлэв

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нуруунд байгаль хамгаалагчаар ажиллаж байсан 27 настай Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амиа алдаад удаагүй байна.

Улмаар талийгаачийн үхлийн шалтгааныг нягтлан тодруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Гацуурт компанийн захирал Л.Чинбат анхаарал хандуулж хэргийн тухай мэдээллийг 10 саяар худалдаж авахаар болсон юм.
Тэрбээр,”Эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай” хэмээн жиргэсэн юм. Түүнчлэн, ирвэс хамгаалах олон улсын сангийн эрдэмтэд талийгаачийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг хүсчээ. Засгийн газарт илүүлсэн уг захидалд 37 Их сургууль, 47 байгууллагын эрдэмтэд гарын үсэг зуржээ.
Дашрамд дуулгахад, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосонбумбыг хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Өмнө нь Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй улмаас хойшлуулсан билээ.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ