Парис: Удирдагчид юу өгүүлэв

img

Францын нийслэл Парис хотноо Дэлхийн цаг уур, өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалт зохион байгуулагдаж байна. Тус уулзалтад оролцохоор дэлхийн 120 гаруй орны төрийн тэргүүн, сайд болон албаны хүмүүс хүрэлцэн иржээ. Чуулганы өмнө удирдагчид Парис хотноо террористуудын халдлага үйлдсэн газруудад очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна. 

 

Цусны толбо арилаагүй байна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

 

Би террорист этгээдүүдийн барьцаалсан Ватикан цэнгэлдэхийн гадна зогсч байна. Одоог хүртэл зам дээр дуссан цусны толбо арилаагүй байна. Би энд ирснээр тэр үеийн нөхцөл байдлыг биеэр мэдрэх шиг боллоо. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй.

 

 

Хэнтэй ч тэмцэхэд бэлэн

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо

 

Халдлага үйлдэж, олон зуун хүнийг хохироосон тэр этгээдүүд хариугаа амсах болно. Дэлхийн энх тайвны төлөө канадчууд хэнтэй ч тэмцэхэд бэлэн.

 

 

Бид хүчтэй байх ёстой

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе

 

Террористуудаас болж олон хүн хохирсон. Тэд тун удахгүй шийтгэлээ авах болно. Бид тэднийг ялан дийлэхийн тулд хүчтэй байх ёстой.

 

 

Халдлага өнөөдрөөр дуусаасай

 

Австралийн Ерөнхий сайд Малколм Тернбулл

 

Халдлага өнөөдрөөр дуусаасай. Аль ч улсад дахин халдлага, тэмцэл, мөргөлдөөн бүү гараасай.

 

 

Дайснаасаа хагацах болно

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко

 

Дэндүү харамсалтай үйл явдал Парис хотноо боллоо. Бид эв нэгдэлтэй байх ёстой. Бид эвийн хүчээр дайснаасаа хагацах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ss:
Манай мал бас очсон гэсэн. Өглөө бүх Site-ууд дээр байсан. Сөрөг comment 1000 түмээрээ байсан . Харин одоо хаана ч байдаггүй. Сонин юм аа!
2015-11-30
Зочин:
ватикан цэнгэлдэх хүрээлэн гэнэ үү
2015-11-30
Зочин:
JINHENE ALUURCHID NI NEEG IH GOYO UG BODOJ OLTSGOODIIN .
2015-11-30
dasgs:
Tednii daisnuud ni oorsdoo uchraas
2015-11-30
zochin:
iraq siry afgan palestin bas afrik tiv zunduu hvmuus haldlaga bolon turemgiileleer buuduulj delberch uhej baihad yuj duugardagui ted nar vhehed hamaagui gej gesen baidalaar handdag baij franc amerik germand delberelt bolohoor ene tendees ami orson yum shig dursgal hvdleh enetr bollood yavchihiin maa.....yagaad ingeed uls oron ard tumniig 2 huvaaj vzeed baidag bnaa..bvvr uur hvreh yumaa
2015-11-30