Хэвлэх үйлдвэрийн барилгыг Абдул Карим худалдан авлаа

НИТХ-ын шийдвэрээр хотын өмчийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр боллоо. Энэ удаагийн дуудлага худалдаагаар дөрвөн обьектыг худалдах шийдвэр гаргасан юм.
Тэр дунд олны анхаарлыг татаж байсан нь “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга байлаа. 7 тэрбум 155 сая төгрөгөөр үнэлэгдсэн тус барилгын дуудлага худалдаанд нийт есөн санал ирсэн байна.
Тэднээс Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ