Хүйтний улмаас 10 хүн амиа алджээ

img

Америкийн ихэнх мужид цочир хүйтэрч, онц байдал зарлахад хүрсэн талаар “CNN” агентлаг уламжлав. Цаг уурын хүрээлэнгээс “Оклахома, Техас, Канзас мужид өчигдөр мөндөр орж, цаг агаар хүйтэрсэн” гэж мэдээлжээ.

 

Хүйтний улмаас 10 хүн амиа алдаж, нэг эмэгтэй сураггүй болжээ.  Техас мужид нэг эмэгтэй машиныхаа хамтаар сураггүй алга болсон бөгөөд түүнийг 50 гаруй аврагч хайж байгаа юм. Мөн мөндөр, аадар борооны улмаас гол, мөрний түвшин дөрөв дахин нэмэгдсэн хэмээн албаныхан мэдээлэв.

 

Оклахома мужид өчигдөр 21.00 цагийн орчимд цахилгаан тасарч, өнөөдрийн байдлаар 62 мянган өрх цахилгаангүй байна. Мөн өнөөдөр Колоради, Дакоту мужид цас орно хэмээн цаг уурын хүрээлэнгээс сануулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ