БЗДХ-аар өвчлөгсдийн 40 хувь нь ажилгүйчүүд байна

img

Манай улс вирус, нян, шимэгчээс гаралтай нийт 30 гаруй бэлгийн замын халдвараас зөвхөн тэмбүү, заг хүйтэн, трихомониаз болон ХДХВ-ын халдварын мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийдэг байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 12 220 тохиолдол бүртгэгджээ. 

 

Албан ёсоор бүртгэгддэг БЗДХ-т өвчний 46.2 хувь нь тэмбүү, 30.8 хувь нь заг хүйтэн, 22.9 хувь трихомониаз, 0.1 хувь нь ХДХВ/ДОХ-ын халдвар эзэлжээ.

 

Улсын хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 2014 оны мөн үетэй харьцуулахад 2.3, заг хүйтний өвчлөл 1.3, трихомониазын өвчлөл 0.1 промилээр өссөн үзүүлэлттэй байна.

 

 

БЗДХ-ын өвчлөгсдийн:


•    Эрэгтэйчүүд 35.5%,
•    Эмэгтэйчүүд 64.4%,
•    15-24 насны залуучуудын дунд 44.0%,
•    Хот суурингийн -50.6%
•    Гэрлээгүй -29.0%
•    Ажил эрхэлдэг – 28.4%
•    Ажилгүй – 40.4%
•    Оюутан – 12.3%-ийг эзэлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Промилээр нэмэгдэнэ гэж яадгийн? 1000 хүн тутамд ногдох тоо юм биш үү? Монгол хүн монголынхоо сайтан дээр юм бичиж байгаа ухаантай юм бол анхаармаар юм даа.
2015-11-30