Турк хэт даврагчдыг хамгаалж байна

Францын нийслэл Парис хотноо болж буй Дэлхийн цаг уур, өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Турк улс Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг хамгаалж байна” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч “Хэт даврагчдын газрын тосны худалдааг хамгаалах зорилгоор Турк, Сирийн хилийн ойролцоо Оросын байлдааны онгоцыг устгасан. Турк маш том алдаа гаргасан” гэсэн байна.
Тус бүлэглэл хүчирхэгжиж эхэлсний дараа АНУ тэргүүтэй олон улсын эвсэл хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн билээ. Энэхүү олон улсын эвсэлд Турк улс багтдаг юм.
“Су 24” байлдааны онгоцын сүйрлийн дараа хоёр улсын харилцаа муудсан бөгөөд Орос улс Туркийг албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан юм. Харин Туркийн Ерөнхийлөгч Эрдагон “CNN” агентлаг ярилцлага өгөх үеэрээ “Орос манай улсын хилийг зөрчсөн, тиймээс тэд эхэлж уучлалт гуйх ёстой. Бид эхэлж бөхийх шаардлагагүй” гэсэн билээ. Энэхүү ярилцлагын дараа Путин, тус улсын эсрэг эдийн засаг, худалдаа, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ