Эрдоган: Би огцроход бэлэн байна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Парис хотноо болж буй чуулга уулзалтын үеэр “Турк улс Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг хамгаалж, тэднээс хямдхан газрын тос худалдан авдаг” хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр мөн “Су 24” онгоцны нисгэгчийн үхлийн хариуцлагыг Турк улс хүлээх ёстой гэсэн юм.

 

Дээрх мэдэгдлийн дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дургүйцлээ илэрхийлж Оросын төрийн тэргүүнийг мэдэгдлээ баталгаажуулахыг шаардсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр “Путиний мэдэгдэл үнэн зөв бол би өөрийн хүсэлтээр огцрох болно. Турк улс байгалийн хий болон газрын тосыг хууль ёсоор худалдан авдаг” гэж хэлсэн байна.

 

Парисын уулзалтын үеэр Эрдоган, Путинтэй уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авсан юм. Путин уучлалт гуйх хүртэл Туркийн удирдлагуудтай уулзахгүй гэжээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Oorsdiigoo l hichee. Odoo buur demiirel n haliad hatiin huniig ogtsor gej gutsdag bolj
2015-12-01
ogtsor:
baliar terrorist ovgon
2015-12-01
putin:
sirees turk hurtel mashinuudaar zuuj bgaa amid hooloi baina hu.odoo ogtsor
2015-12-01