Голден Стэйт Уорриорсчууд 19 дахь хожлоо авлаа

Стивен Карри 26 оноо , 5 о.дамжуулалт K.Томпсон 20 оноо 5 самбар, Дрэймонд Грин 20 оноо авч, Голден Стэйт Уорриорсчууд , Юта Жаззыг талбай дээр нь 106-103 улирлын 19 дахь хожлоо авлаа.
Тус тоглолт онооны зөрүү тун ойрхон явсаар эцсийн мөчид багийн лидер Стивен Карри 101-101 байхад 3 оноог авчирсанаар баг нь илүүрхэж Голден Стэйт Уорриорсчууд ялалт байгуулалаа.
Талбайн эзэдээс Деррик Фаворс 23 оноо 10 самбар , Гордон Хейворд 24 оноо 6 самбар , сэлгээнээс Алек Беркс 19 оноо авсан боловч улирлын 8 дахь хожигдлоо авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ