Иргэдийн аминд хүрсэн гэж буруутгажээ

img

Сирийг хамгаалах зорилготойгоор Оросын тусгай хүчин өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхлэн тус улсад агаараас цохилт өгч эхэлсэн. Хоёр сарын хугацаанд Сири улсад 1400 удаа агаараас цохилт өгч, хэт даврагчдын эзэмшлийн 500 гаруй объект, байгууламжийг устгаж, тус бүлэглэлийг хүчийг сааруулсан хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн юм.

 

Парис хотноо болж буй цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзаж, Сирийн асуудлаар ярилцсан байна.

 

Удирдагчдын ярилцсан сэдэв хаалттай байгаа ч Обама “Оросын цэргийн ажиллагааны үеэр Сирийн 1502 иргэн амиа алдсан. Тэд бүгдээрээ энгийн иргэд. Хэт даврагч, алан хядагчид биш” хэмээн мэдэгдсэн. Мөн “Путинийг цэргүүддээ хяналт тавьж чадаагүй хэмээн зэмлэсэн” талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Амиа алдагсдын 200 орчим нь 0-12 насны хүүхэд байсан хэмээн АНУ-ын Тагнуулын байгууллага мэдээлэв. Обама “Оросууд хэт даврагчид бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг дэглэмийг хүчтэй эсэргүүцдэг сөрөг хүчинтэй тулалдаж байна” хэмээн буруутгажээ.

 

Энэхүү мэдэгдлийн хариуд Путин “Бидний ажиллагаа үр дүнгээ өгч байгаа” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

PUTIN:
Uhsen atsnii irgediin ami. Amerik uursduu heden zuun myangan gemgui irged alsan shdee
2015-12-01
Анд:
Америк - Ирак гэдэг улсыг үндсэнд нь дуусгасан, Удирдагчийн дарангуйлагч гэж бгаад, тэр орны удирдагч ямар байх АНУ-д ямар хамаа байна. Ингэж л жижиг буурай орныг үгүй хийж цөлмөж түүнийгээ Ардчилал гэж ярьдаг.
2015-12-01
Зочин:
Америкийн алуурчид Ирак, Ливи , Сирид хядсан хэдэн зуун мянган хүний амийг юу гэх бол. Зөвхөн Америкийн буруугаас болж амьдралаа алдсан эдгээр улсуудын хэдэн сая гэмгүй хүмүүсийг юу гэх бол.
2015-12-01
Зочин:
Хүүе л дээ. Шал худал мэдээ зохиох нь хэнд хэрэгтэй юм бэ? Эх үүсвэрээ бич дээ. Чаддаг юм бол...
2015-12-01
Зочин:
энэ орос хархнууд монголд байгаа булшнуудаа аваад зайлаасай
2015-12-01
Зочин:
NOVSHIIN HAR SARMAGCHIN IRAKAAS AMERIKIIN TSERGIIG GARGAJ IRAKCHUUDIIG HUND UED HAYJ YAVSAN NOVSHIIN HAR SARMAGCHIN
2015-12-01
Зочин:
ХӨГИЙН ХАР САРМАГЧИН 2 ЖИЛ ЭМНЭЛЭГ ТОСГОН БӨМБӨГДӨӨ БИЗ ДЭ
2015-12-01